Tuesday, November 20, 2012
"Умшихуй дор..." блог: Сайхан сэтгэлээр сайн үйл хий!
"Умшихуй дор..." блог: Сайхан сэтгэлээр сайн үйл хий!: МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди Өөрийн амиа хутганы ирэн дээр аваачин байж усны аюулаас хэд хэдэн монгол хүнийг аварсан жирийн с...
Saturday, October 27, 2012
ЧИНГИС ХААН:: 2012.12.21-ний тухай дээд буурлуудын айлтгал
ЧИНГИС ХААН:: 2012.12.21-ний тухай дээд буурлуудын айлтгал: Амар амгалан байцгаана уу. Аянгат алс Европ яваад ирснээс хойш адал явдлууд арай дэндүү үргэлжилсээр өдрийн тэмдэглэлээ ч бичих завгүй, ээжт...
Wednesday, June 6, 2012
Тэнгэр Монгол Газар гэж юу вэ? Яагаад хэлэх ёстой вэ? Хэрхэн хэлэх вэ? АСУУЛТ ХАРИУЛТУУД, ЗААВАРЧИЛГАА
Тэнгэр Монгол Газар гэж юу вэ? Яагаад хэлэх ёстой вэ? Хэрхэн хэлэх вэ?
АСУУЛТ ХАРИУЛТУУД, ЗААВАРЧИЛГАА
Тэнгэр Монгол Газар гэж юу вэ?
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР
МОНГОЛ ГАЗАР БОЛ ДУУДЛАГА ЮМ. ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ОНГОД ДҮРЭЭРЭЭ
ХӨРСТӨД ЗАЛРААД ЭНЭХҮҮ ДУУДЛАГЫГ МОНГОЛ ХҮН БҮР ХЭЛЭН ХӨХ ТОЛБОО
СЭРГЭЭН, ЭРЧИМЖҮҮЛЖ ТЭНГЭРИЙН ГЭРЛИЙГ ХҮЛЭЭН АВЦГАА ХЭМЭЭН ЗАРЛИГДАВ.
ЧИНГИС
ХААН: “Тэнгэр Монгол Газар. Энэ үгийг Монголчууд Тэнгэрт хандан хэлж
сүсэглэвэл Монголчуудын хийморь сэргэн, Хөх Тамга нь идэвхжин босоо заяа
эргэн ирнэ”
Тэнгэр
Монгол Газар дуудлага нь Монгол хүнд төрөлхөөсөө байдаг Хөх толбыг
сэргээж, эрчимжүүлэн, Тэнгэр заяаг мэдрүүлж, Босоо заяаг эргүүлэн
авчирдаг.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг яагаад заавал хэлэх хэрэгтэй вэ?
Их Эзэн Хаан онгод дүрээрээ хөрстөд залраад айлдсан Тэнгэрийн Гэрэл айлдвартаа:
......Тэнгэрийн гэрлийн ивээх цаг нь хязгаартай
Тэнгэрийн үрсээ ухаанаараа ялгартал харах хугацаатай...
....Буруу бүхэнг өөгшүүлсний чинь төлөө
Буруу бүхэнг дуугүй байсны чинь төлөө
Буруу бүхэнг дагасны чинь төлөө
Бултаар нь бут ниргэхээр
Тэнгэрийн гэрэл ирчихээд
Тэнхээрч ухаажих замыг чинь заагаад
Тэнгэр улаач элчээрээ
Тэр чигт нь зарлуулж байгааг анхаар.
Товлосон хоног дуусч
Тэсвэр тэвчээр нь барагдмагц
Ухаарч, уярч ойлгож хичээсэн нь аврагдан
Харааж, зүхэж худал яригсад нь бүгд өртөх болно.
Төрийн сонгууль хүртэл хугацааг
Түмэн буман олондоо өгсөнг анхааруулж байна.....
......гэжээ.
Хааны
айлдварт дурдагдсанаар болон Их Хааны улаач Аянга удганы бидэнд
анхааруулснаар Тэнгэрийн Гэрэл ирчихээд Хөх Монголыг ивээж байгаа бөгөөд
энэ хугацаанд Тэнгэр Монгол Газар /цаашид ТМГ гэнэ/
дуудлагаа хэлэн хөх толбоо эрчимжүүлж нарны гэрэлд биеэ дасгах ёстой
бөгөөд 2012 оын 6 сарын 1-нээс эхлэн Тэнгэрийн Гэрлийн Ивээх хугацаа нь
дуусч дуудлага хэлж биеэ дасгасангууд нь аврагдан дуудлага хэлээгүй нь
Тэнгэрийн Гэрэлд шаруулж, өвчин зовлонд баригдан, нарны гэрэлд янз
бүрээр өртөх ажээ. Тиймээс л энэ богинохон хугацаанд амжиж аль болох
олон Монголчууд дуудлагаа хэлэн биеэ бэлдэж байгаасай хэмээн хүснэ.
Тэнгэр Монгол Газар дуудлагын ач холбогдол
Тэнгэр
Монгол Газар дуудлага хэлснээрээ Монгол хүн та хөх толбоо сэргээн
эрчимжүүлж, Нарны гэрэлд биеэ дасган Тэнгэрийн гэрлийг хүлээж авах
нөхцөл бүрдэн “АВРАГДАХ” ач холбогдолтой.
Мөн
Монгол хүн бүр бусад хүн төрөлхтнөөс өөр, онцгой, хөх толботой
тэнгэрийн үрс байдаг тул тэд оюун ухааны асар өндөр чадавхи, зөн билиг,
авьяас чадварыг агуулж байдаг. Гагцхүү түүнийгээ хөгжүүлэх л юм бол
гайхамшиг биелэх билээ. Тэрхүү гайхамшигт Тэнгэр заяа, авьяас чадвар,
зөн билиг, түүний илэрхийлэл нотолгоо болох Хөх толбоо сэргээх нь Монгол
мандан бадрахын суурь эхлэл. Тэгвэл энэ сэргээх дуудлага нь Тэнгэр
Монгол Газар сэргээх идээ нь СҮҮ. Олон зууны турш шарлаж, улаарч,
харлаад хамаг авьяас чадвар, зөн билгээ хаалгуулан даруулж, Тэнгэр заяа
босоо заяагаа гундуулсан Хөх Монголын хөх толбот тэнгэрийн үрсийг сэрээх
дуудлага нь ТМГ юм. Монгол хүн бүр дуудлагаа хэлж бугшмал дарлалыг зад
татан цохиж, дарагдсан заяагаа сэргээх хэрэгтэй. Энэ гурван үгийг хэллээ
гээд бид юу ч алдахгүй билээ. Харин хэлснээрээ асар ихийг авах болно,
авсан гэдгээ та хэзээ нэгэн цагт ойлгох болно, тэгээд баярлан хөөрөх
болно.
Монгол
хүн өөрийн энгийн нэг өвчин, зовлон, амьдралын наад захын аар саар
асуудлуудаа ямар ч эмч домч, бөө, удган, лам, христ гэхгүйгээр засаж
чадах авьяастай. Энэ авьяас таны хөх толбонд, таны үндсэн сүнс, таны
сэтгэл дотор нуугдаж байдаг. Энэ дуудлагаа хэлж тэрхүү авьяас чавдар,
зөн билгээ асаан, өөрийгөө засч, өвчин зовлонгоо илааршуулж худал үнэн
нь мэдэгдэхгүй лам хар, бөө удгадаар харайн гүйж, эмнэлэгт очин мөнгө
үрж, бясалгалд суун цагаа барж, илээч бариачид очиж олсон хэдээ урсгаад
байлгүйгээр өөрт байгаа чадвараа ашиглаж сурах хэрэгтэй юм. ТМГ
дуудлагын ач холбогдол маш их. Энд бичиж барахгүй.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хаана, хэзээ, яаж хэлэх вэ?
Энэ
дуудлагыг хаана ч хэзээ ч хэлж болно. Наранд, саранд, наргүй болон
саргүй байх үед ч, гэртээ эсвэл ажил дээрээ, гадаа эсвэл дотор, өглөө
орой, харанхуй бүрэнхий, гэгээтэйд, сэрүүн эсвэл зүүдэндээ, алхаж
явахдаа эсвэл автобус, машин дотор, аман дотроо аяархан, эсвэл сэтгэл
дотроо үгүй бол чангаар дуудах гэх мэтээр хаана ч, хэзээ ч, яаж ч хэлж
болох бөгөөд хамгийн гол нь анхаарлаа төвлөрүүлэн чин сэтгэлээсээ хэлэх
ёстой. Чин сэтгэлээсээ хэлж чадах аваас хаана, хэзээ, яаж хэлэхээс үл
хамааран үр дүн нь гайхамшигтай байх болно.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэрхэн хэлэх зааварчилгаа
Тэнгэр
Монгол Газар дуудлагыг гагцхүү сэтгэлээсээ сүсэглэн хэлэхийг зарчмаа
болгоно. Тиймээс дуудлагын үр дүнг өөрийн биеэр мэдэрсэн зарим хүний
арга, туршлага, нийтлэг зааварчилгааг хүргэе.
- Чимээгүй орчинд очин өөрт эвтэйхнээр суугаад гарын алгаа дээш харуулан дуудлагаа дуудна.
- Тэнгэр Монгол газар гэж эсвэл Тэнгэр Тэнгэр Тэнгэр Монгол Монгол Монгол Газар Газар Газар гэж альнаар нь ч дуудаж болно.
- Өрөөнийхөө гэрэл, зурагтыг унтраах юмуу ер нь анхаарал сарниулах элдэв дуу чимээ шум, бүхий орчинг бий болгохоос зайлсхийнэ.
- Анхаарлаа төвлөрүүлэн дуудлагаа 3-5 минут хэлээд биеэ мэдрэнэ.
- Энэ
үед гарын алга халуу оргих, эрвэгнэх, зулай халуу төөнөх, бие халуу
дүүгэх, эрвэгнэх, ганхан, найгах хөдөлгөөн хийх, уйлмаар, баярламаар
санагдах, сэтгэл догдлон хөвсөлзөх, цаанаас ямар нэгэн хүч нөлөөлөөд
байх шиг санагдах гэх мэтээр төрөл бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж бий
болон янз бүрээр мэдрэгдэнэ.
- Сүү
ууна. Дуудлага дуудаад бие эвгүйрхвэл таны биед байгаа хар муу зүйл
болон өвчин эмгэг гадагшилж байна гэсэн үг юм. Тиймээс сүү уугаад
дуудлагаа үргэлжлүүлэн хэлнэ. Гэхдээ дуудлага хэлэхийн тулд Заавал сүү
ууна гэсэн үг биш юм. Бие эвгүйрхсэн тохиолдолд харин заавал сүү
уугаарай. Таны биеийг эрчимжүүлж өгөх идээ юм.
- Анхны удаад таньд юм мэдрэгдээгүй бол дахин дахин хийгээд байх тусам мэдрэмж таны илүү их сайжрана
Тэнгэр Монгол Газар дуудлага дуудахдаа анхаарах зүйлс
Энд
санаж явах нэг л зарчим бий. Тэр бол: СЭТГЭЛЭЭСЭЭ ХЭЛЭХ юм. Та
дуудлагыг Чин сэтгэлээсээ хэлж өвөг дээдэстээ, тэнгэр эцэгтээ сүсэглэх
ёстой бөгөөд зүрхэндээ хайрыг мэдрэнэ.
Тэнгэр Монгол Газар дуудлагын нууц
Тэнгэр
Монгол Газар дуудлагыг дуудах үед Тэнгэрээс онгодууд гэрлийн хурдаар
хаа байгаа газар нь очиж хүслийг нь сонсож бодлыг нь сонорддог. Яагаад
дуудлага гээд буйн учир энд оршино. Учир нь ТМГ дуудлага бол онгод
дууддаг үг юм. Энэ онгодууд хаа хамаагүй онгод биш Тэнгэрээс тусгай
даалгавар авсан тусгай онгодууд байдаг. Энэ онгодууд Их Эзэн Чингис
Хааны албат онгодууд юм. Энд ТМГ дуудлагын нэгэн нууц оршино.
Дуудлага
дуудахаар онгодууд ирдэг, дуудлага дуудахаар байгал дэлхий, нар, сар
хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг батлахын тулд, энэ дуудлагын амьтай
бодитой гэдгийг мэдэрч, харахын тулд л маш олон хүмүүс зураг дараад,
янз бүрээр туршиж үзээд үр дүнг нь хараад үнэхээр гайхдаг юм.
Тэнгэр Монгол Газар дуудлагын ҮНЭНГ хэрхэн баталж болох вэ?
Тэнгэр
Монгол Газар дуудлагыг хэлээд Нар, сарны зураг авч бас болох бөгөөд
Дуудлага хэлэхээс өмнө дуудлага хэлсний дараа гэх мэтээр авч үзээд
ялгааг нь харьцуулан үзэж болно. Ингэж туршсан зуу зуун зураг бий. Тэр
зурагнуудад Нар сар хэдэн янзаар хувирч гурвалжин дөрвөлжин, урт,
гонзгой, хэлбэр дүрсгүй болж цацраг нь олон янзаар хувиран зарим нар нар
голдоо тас хар цэгтэй гарч, зарим наран дээр уруулын үнсэлт гарч,
зарим сар хэлбэрээ алдан урт гонзгой, зуувин болсон гэх мэт сонин хачин
тохиолдлууд гарч байгаа бөгөөд энэ бүхэн ТМГ дуудлага амьтай, байгал
дэлхий, нар сар амьтай, тэд бүгд хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг батлана.
Мөн олон гэрэл зурган дээр ТМГ дуудлагын онгодуудын зураг гарчээ. Алтан
нар ганц, алиман сар нэг л байхад басхүү түүнийг дуудлага хэлсний өмнө
ба дараа хэмээн авахад яагаад ялгаатай гардаг вэ? Гэдгийг бодож үзэх
хэрэгтэй юм.
ТМГ
дуудлага хэлж Аураны зураг авдаг газраар Аурагаа шинжүүлээрэй. Таны
аура илүү гэрэлтсэн сайхан болж, зөв бүтэцдээ орон, бат бөх болсон
байхыг та харна. ТМГ дуудлага хэлээд өөрийн тань биед мэдрэгдэх бүхэн,
өөрт чинь бий болсон өөрчлөлт бүр энэ дуудлагын амьтай ҮНЭН гэдгийг
батлана.
Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүн
Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүнгээр нь энэ Дуудлага амьтай ҮНЭН гэдгийг баталж болно. Халууран
эм танд дарагдахгүй байгаа хүүхдэд Тэнгэр Монгол Газар /ТМГ/ дуудлагыг
шившин зулай руу нь үлээвээс халуун нь буурдаг тохиолдол байна, ТМГ
дуудлага хэлээд архи, тамхи болон олон хорт зуршлаа орхиж чадсан хүн
байна, ТМГ дуудлага хэлээд их хотын стресс бухимдлаас салж уур уцааргүй
болж байна, ТМГ дуудлага хэлээд авьяас нь билиг нь хөгжиж шүлэг тэрлэдэг
нь олон болжээ, ТМГ дуудлагаа хэлэн өөрийгөө анагаан эрүүлжүүлж, биеэ
зассан хүн олон байна, ТМГ дуудлагаа хэлж хар муу энергийг зайлуулан
гэрлэн биеэ ариусган бэхжүүлж, сэтгэл санаа өөдрөг, амьдралыг гэрэл
гэгээтэйгээр харан айх айдас, өвдөх өвчин, шаналах зовиур үгүй болсон
олон хүн бий болжээ. Энэ дуудлага үгийг хэрэглээд олон хүний амьдрал
болон оюун санаанд их өөрчлөлт гарч байгааг хэлсэн хүн бүхний
сэтгэгдэл,нотолгоо гэрчлэнэ. ТМГ дуудлагын үр дүнг мэдэрсэн хүмүүсийн
сэтгэгдлийг Тэнгэр Монгол Газар блог дээрээс уншина уу.
Тэнгэр Монгол Газар дуудлагын эцсийн үр дүн бол ГЭРЛИЙН ДАЙЧИН болох юм.
Тэнгэр
Монгол Газар дуудлагаа хэлэн хөх толбоо эрчимжүүлсэн хүн бүр биеэсээ
гэрэл цацруулдаг болно. Зөн билиг нь сэргэж хосгүй гайхамшигтай Хөх
Толбоны Эзэн, Тэнгэрийн үр гэдгээ мэдрэнэ. Гайхамшгийг бүтээнэ.
Тэнгэрийн Хөх Толботнууд гэдэг гайхамшигтай.
Бид
цус сорогч вампируудтай кино олныг мэднэ. Тэр вампирууд нарны гэрэлд
гарахаараа үнс болон хийсч, сөнөж бутардаг. Түүнтэй яг ижилхэн бидний
нүдэнд харагдахгүй ч бидэнтэй зэрэгцэн амьдарч байгаа асар олон хар муу
сүнснээс өөрийгөө болон гэр бүлээ, элгэн саднаа эх орноо, эргэн
тойрноо бас эх дэлхийгээ хамгаалахын тулд хүн бүр ТМГ дуудлагаа хэлэн
биеэсээ гэрэл цацруулж Гэрлийн дайчин болох хэрэгтэй болжээ. Монгол хүн
хөх толботой тул хүн бүр нь Гэрлийн дайчин болж чадна. Гэрэл биедээ
хураан Гэрлийн дайчин болсоноор таны хаа явсан газар биеэс тань гэрэл
цацарч эргэн тойрны хар муу энерги устан үгүй болж хорон муу сүнс үхэж
үрэгдэж сайн сайхан энерги танаас ундарч, орчин тойрноо гийгүүлэн
гэрэлтүүлж амар амгалан бий болно.
Тэнгэр
Монгол Газар дуудлагыг хэлээд онгодууд дуудан өөрийгөө хамгаалуулж хар
муу сүнснээс биеэ хамгаалдаг хүмүүс өдөр өнгөрөх тусам олон болж байна.
Хэдий чинээ олон болно төдий чинээгээр хар муу сүнс орших орон зай үгүй
болно.
Тэнгэр
Монгол Газар дуудлагыг хэлж хөх толбоо эрчимжүүлэн, Монгол хүн бүрт бүр
хүн нэг бүрт байдаг авьяас билгээ сэргээн зуун зууны турш дарагдан
бөглөрч байсан тэрхүү гайхамшигт зөн билэг, Тэнгэр заяаны ид шидийг нээн
илрүүлж, биедээ гэрэл хураахтун.
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАРhttp://tengermongolgazar.blogspot.com/2012/01/blog-post_25.html
Monday, June 4, 2012
ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
ХАРАГТУН, МЭДЭГТҮН, УХААРАХТУН
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
МЭДТҮГЭЙ, АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ
Мөнх Хөх Тэнгэрийн Гэрэл
Миний Хөх Монголыг ивээж байна
Тэнгэр бөөгөөр дамжуулан
Түмэнд түгээн сонордуулах нь
Өөрийн өвгөдийг өнгөрсөн гэж мартана уу?
Өнө ирээдүйд ирнэ гэж санасангүй юу?
Эмгэд буурлуудыг ээжийгээ гэж мэдсэнгүй юу?
Эргэж тойрон энхрийлэх болно гэж ухаарсангүй юу?
Алтан нарыг алгаараа хаахаар оролдоно уу?
Амиа л аргацаавал аврагдана гэж горьдоно уу?
Мөнгөн сарыг минийх гэж өмчлөх нүү?
Мөнгөтэй бол бүгд болно гэж баярхана уу?
Дэлхийн эзэнг өөрийгөө гэж эндүүрнэ үү?
Дээр нь л суучихвал Хаан гэж мөрөөднө үү?
Байгалийн хуулийг балмадаар өөрчлөж зүрхлэнэ үү?
Бичиж солиод л болчихно гэж зөрүүдэлнэ үү?
Огторгуйг Огт Ор Үгүй гэж санав уу?
Очир алмаснаас ч үнэгүй гэж сэтгэв үү?
Одон гариг маньд хамаагүй гэж бодно уу?
Олж, идэж л байвал болно гэх нүү?
Тэнгэрийн гэсхээлийг
Тэр ч гайгүй биз гэж мунхаглана уу?
Тэнгэр дээдсүүдийг
Тэр ч юу л бол гэж басамжлана уу?
Өдрийн гэрлийг өнгөгүй гэж бодоо юу?
Өөрт ашигтай ч, бусдад хортойг хийж зүрхлэх нүү?
Шөнийн харанхуйг харагдахгүй гэж баясав уу?
Шүлэг, найргийг шүүсгүй гэж мунхараа юу?
Хамаг Монголыг минь хамгаалах Тэнгэргүй гэх нүү?
Харыг ч цайлгадаг жамыг ирэхгүй гэж итгээ юү?
Хаан намайг харьж ирэхгүй гэж баярлана уу?
Хар бүхэнг ниргэхгүй гэж амирлаа юу?
Тэнгэрийн дор оршихгүй гэж тэрсэлдэх нүү?
Тийрэнгийн сүнс хамгаална гэж тэнэгтэх нүү?
Газрын дээр гишгэхгүй гэж галзуурах нуу?
Ганц амьдраад үхнэ гэж айгаа юу?
Агаараар амьсгалдагаа аз гэж мэдэх үү?
Алтаар солиод үзмээр байна уу?
Усаар ундаалдагаа хувь гэж мэдэх үү?
Уснаас урваад хармаар байна уу?
Чулуу, шороог хог гээд байна уу?
Чулуугаа авчихаар хаана өнхрөхийг чинь харах уу?
Ургамал, модонд уурлаад байна уу?
Урвуулаад авчихвал уушиг, зүрх чинь ургах болов уу?
Нар, сарыг хол гэж харна уу?
Найман зүг зугтсан ч чи хаашаа зайлна вэ?
Газар, тэнгэрийг эзэгнэнэ гэж мөрөөднө үү?
Галав юүлхэд хаашаа, юугаа авч явах вэ?
Тэнгэрийн гэрлийг Харцгаа, Үзэцгээ, Ухаарцгаа
Нүдээрээ харахаас нааш итгэдэггүй бол Харцгаа
Чихээрээ сонсохоос нааш итгэдэггүй бол Сонсоцгоо
Тал талаас нь яаж ч шинжлээд
Таах аргагүй үнэнд гүйцэгдэнэ
Мэлмийтэй нь мэлмийгээрээ
Мэргэлдэг нь мэргээрээ мэдэцгээ.
Зуун зуунаар зүүрмэглэн мансуурч
Зурлагаа ч танихаа байсан та нар
Зуурдын тавилангаа таягдан хаяж
Зүүд нойрноосоо сэргэх цаг чинь болжээ.
Тэнгэрийн гэрлийн ивээх цаг нь хязгаартай
Тэнгэрийн үрсээ ухаанаараа ялгартал харах хугацаатай
Тэнгэр удганаас үнэн үг сонсон ухаажин
Тэнэгрэлээ тэнгэрийн зарлигт нийцүүл.
Удам судраа хайж мэдэцгээ
Урдах амьдралаа ухаарч бодоцгоо
Өнгөрсөнг сөхөж харцгаа
Өнөөгөө бодож сэхээрцгээ
Өнөд мөнхөд итгэж гэгээрцгээ.
Өнгө мөнгөнд хууртахаа боль
Өлмийд чинь нүх ухагсдыг харцгаа
Өвгөдийг чинь өслөн алсанг ухаарцгаа
Өөрийг чинь өчиггүй боомилж байгааг мэдэцгээ
Өөр хойч үрсийг чинь
Өмчийн боол болгох санааг таньцгаа.
Буруу бүхэнг хийсний чинь төлөө
Буруу бүхэнг өөгшүүлсний чинь төлөө
Буруу бүхэнг дуугүй байсны чинь төлөө
Буруу бүхэнг дагасны чинь төлөө
Бултаар нь бут ниргэхээр
Тэнгэрийн гэрэл ирчихээд
Тэнхээрч ухаажих замыг чинь заагаад
Тэнгэр улаач элчээрээ
Тэр чигт нь зарлуулж байгааг анхаар.
Товлосон хоног дуусч
Тэсвэр тэвчээр нь барагдмагц
Ухаарч, уярч ойлгож хичээсэн нь аврагдан
Харааж, зүхэж худал яригсад нь бүгд өртөх болно.
Төрийн сонгууль хүртэл хугацааг
Түмэн буман олондоо өгсөнг анхааруулж байна.
Тэнгэрийг ойлгон тэнэгрэхээ болих хүртэл
Тэнгэрт захирагдан тоглоомоо болих хүртэл
Тэнгэрийн гэрэл та нарыг гадаа ч гэрт ч
Хүн чиний биенд хүчит туяагаа тусган
Хохимой толгой дахь бодлыг чинь уншин
Хоног төөрүүлэх агшинг чинь ажиглан
Хөнөөл их Аянга буулгахаар харна.
Хөх Монголыг минь Аврах уу? Алах уу? гэх
Хойтон жилийн Төрийн сонгуулийг
Өвгөд чинь өөрийн нүдээрээ
Өлмийгөөс чинь Эрлэгийн сүнсүүд
Хажууд чинь Хаан Чингис би
Хананд чинь Хатад сонсон
Дээрээс тэнгэр
Доороос газар
Дэргэдээс ховчууд сонсон
Хэн юу хор сэдэх, бодохыг
Амьсгалах агаараар чинь
Уух ундаар чинь
Идэх хүнсээр чинь
Дотор чинь ороод
Догь гэгч нь тухлаад авсанг сонордуулж байна.
Хөх Монголчууд өөрсдийн Эцэгтэй
Хөх Монголчууд өөрсдийн Эхтэй
Хөх Монголчууд өөрсдийн Тэнгэртэй
Хөх Монголчууд өөрсдийн Заяатайг
Тэнгэрийн гэрэл сануулан
Тэртээх дээрээс мэндчилсэнг
Тэнгэр удган минь та нарт
Тэр чигт нь үзүүлэх болно.
Миний Хөх Монголчуудын
Босоо заяаг боомлох гэсэн хөг чинь өнгөрсөн
Миний Хөх Монголчуудын
Босоо тавиланг худалдаж авах зол чинь дутна.
Толгойтой бүхэн бодоцгоо
Том жижиг чинь хамаагүй
Тэнгэрийн дор мөнхөд орших гэвэл
Тэнгэрийн гэрлийг ойлгоцгоо.
Сүүлчийн боломж, Сүүлчийн ухаарал
Сүүлчийн сануулга, Сүүлчийн зөвшөөрөл
Сүйрэл үү? Мандан бадрал уу?
Устгал уу? Урагшлах хөгжил үү?
Түүнийг Монголчууд өөрсдөө сонгоно.
Тэнгэр тэднийг харан байна.
Тэнгэрийн гэрэлд Бурхан минь гэж бүү дууд
Тэнгэрийн гэрэлд зөвхөн Сайн сайханг л бодоцгоо
Тэнгэрийн гэрэлд Өвгө дээдсээ хайрлацгаа
Тэнгэрийн гэрэлд Тэнгэр заяа хайрласанд таларх
Тэнгэрийн гэрэлд Тэртээх түүхээ мэдэж ав
Тэнгэрийн гэрэлд Хөх Монголын сайхан ирээдүйг гуйцгаа
Тэнгэрийн гэрэлд Нэгдэн, цугларч
Тэнгэрийн гэрэлд Хүслээ шивнэ
Тэнгэрийн гэрэлд Зөв сүсэглэн
Тэнгэрийн гэрэлд Зөв амьдарцгаа
Тэнгэрийн гэрэлд Худал бүү ярь
Тэнгэрийн гэрэлд Хулгай бүү хий
Тэнгэрийн гэрэлд Хайрыг мэдэрч
Тэнгэрийн гэрэлд Орчлонг хайрлацгаа
Тэнгэрийн гэрэл Биеэр чинь гүйж байгаад итгэ
Тэнгэрийн гэрэл Бодлыг чинь уншдагт итгэ
Тэнгэрийн гэрэл Чи зөв хүн бол ивээнэ
Тэнгэрийн гэрэл Чи буруу хүн бол устгана.
Мөнх Тэнгэрийн
Хувь заяагаа өөрөө өөрөө хариуцан
Мөнх Тэнгэрийн
Хувь хишгээ хамтаараа хамгаалан
Мөнх Тэнгэрийн
Хувь тавилангаараа Төрөө өөрсдөө мандуул.
Эзэн нь юмаа мэдэж
Эрэг нь усаа хашдаг.
Тэнгэрт тэрслээд
Тийрэн бологчид
Тэнгэрийн гэсхээлээс нуугдах газаргүй.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ЭЗЭН ЧИНГИС БИ ЭРГЭН ИРЛЭЭ
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Тэнгэр заяат Монгорын
Газар ивээлт Үнхэрийн
Хөх тамгат хүй хамгаалагч
Хөх Монголын хаан би
Хүн биенд төрөлгүй
Хий сүнсэндээ хувилан
Эмээлээ элгэндээ авсан
Эх өлгийдөө эргэн ирлээ.
Хөх тэнгэрийн зарлигаар
Хөрст дэлхийн хүсэлтээр
Хүний орчлонд буухдаа
Хасын нууцыг атгах гэж
Эр болж төрсөнгүй
Элдэв оньсны ундарга
Эм заяаг хайрлуулах гэж
Эх хүнд ирлээ.
Мөнх хөх тэнгэрийг сануулах гэж
Мартагдсан түүхээ сэргээх гэж
Маргаашийн нарыг харуулах гэж
Дэлхий ээжээ хамгаалах гэж
Даварсан бүхэнг дарах гэж
Дайчин удмаа босгох гэж
Арга билгийг ойлгуулах гэж
Алтан ургаа мэдүүлэх гэж
Тэнгэр эцгийн тамгалсан
Газар эхийн хайрласан
Ерэн есөн тэнгэртээ эрхэлсэн
Есөн сүнсний хүчийг хураасан
Гурвалжингийн эзнээр шилэгдэгч
Дөрвөлжингийн ивээгчээр тодрогч
Тэнгэрийн хуулийг шүтүүлэх
Түмэн олонд таниулах Аянга удгандаа буулаа.
Ихэс дээдэст ирсэнгүй
Эгэлхэн үрдээ буулаа
Их шидтэнгүүдэд ирсэнгүй
Эх болсон охиндоо буулаа
Төөрч будилж ирсэнгүй
Тамгатай улаачдаа буулаа
Төрөл садандаа ирсэнгүй
Яс, мах, цусныхаа голомтондоо буулаа.
Хүссэн бүхэн хүртээд байдаггүй
Хайрласандаа л харваад ирдэг
Залсан болгонд завилаад байдаггүй
Заяасангаа л завсаргүй манадаг
Тахисан бүхэнд тухлаад байдаггүй
Тамгалсандаа л тунирхаж ирдэг
Далай их дээдсийн онгод тэнгэрүүдийг
Дээдсээ танихаа байсан танхил үрст нь
Дарж байж буулгадаг
Учирлаж байж ухааруулдаг
Уярааж байж тогтоодог
Тэнгэрт нэртэй, газарт цуутай
Хүний сайн, хүүгийн дээд
Нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай
Хутагт Өлзий хүчит багшид шавь болон
Зам мөрөө заалгуулж, заяа тавилангаа тэгшлүүлэн
Хатан удган минь мэндэллээ
Хаан би тэнгэрээс буулаа.
Хорин нэгэн сардаа хойноос эхлэх өдөртөө
Хар усан тохойн хамгийн Догшин газартаа
Хүчит төрийг шивших хөх тэнгэрийн шидэт
Хөлгийн тоосонд өртөхгүй хүчит Зүрххайрхан
Хаан болсон Агсалдайн хормой хотны ивээлд
Хатан болсон Хайрханмаан хамаг ундарганы учигт
Хүйсийг нь мануулсан хүнхэр цагаан өргөөндөө
Хохимой дээрээс нь харах
Хөх мөнгөн тэнгэр дор
Хөл доороос нь мэдэх мэлмий газарт
Хоёр морийг давхцуулан хоногийн сайнд мориллоо.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Удган болсон улаачын минь
Унасан түүх учиртай
Учир битүүлэг атгалттай
Улаан цусан үзлээр угжигдаж өссөн
Урагшгүй тэд харин ухаарч ажсан нь үгүй
Тэнгэрт нь тэмдэг байлаа
Гарт нь гавьяа нь байлаа
Ганц нь ч түүнийг таньсангүй
Гариг түүх нь багштай холбогдсон
Уран гартай улаачын минь
Унасан газар ч учигтай
Урвасан нутаг ч нууцтай
Уулзсан бүхэн нь учиртай
Харсан бүхэн нь оньстой
Хайрласан болгон нь хачиртай
Тэнгэрийн энэ улаач
Тэнэж дэмий явна гэж үү
Тохиох аюулаас далдалж
Тэнд эндгүй будлиулан
Тэнгэр нь охиноо өмөөрч
Газар нь хайраа илгээнэ
Эцгүүд нь эргэж тойрч
Эжий нар нь ээлжлэн тэвэрнэ
Эрхлүүлж зүүдэнд нь энхрийлэвч
Элдэв амьдралыг үзүүлнэ.
Хайрлан хайрлан харавч
Хатуу амьдралыг туулуулна.
Эзэн миний түүхийг
Энд тэнд нь давтуулна.
Тэглээ гээд
Тэнгэрийн зарлигийг мөшгөн
Тайван амгаланг алдуулан
Тэнгэрийн үйлийг нь тасалдуулан
Газрын гаваар ангуучилж
Гай даллан гүжирдвэл
Тоймтой хэдэн нас чинь
Тоглоомын эргүүлэгт орон
Тамын тогоонд чануулж
Тарчилж сүнс чинь амрах нь үгүй
Энэ эриний түүх эхлэхээс өмнө
Энэ цагаас жилийн өмнө
Удмаа зарлах улаачын маань
Эрх хонгор Хар Соно
Эрхсийн нэртэй энхрий үр нь
Гариг сайныг сонгон байж
Гурван морийг давхцуулан байж
Алтай таван богдын эзэд
Автай Сэцэний өндөр дээдэс
Эцгийн ясны буурлуудаа буулган
Ихэд хилэгнүүлэн сэрж ухаарч
Ихирэс овгоо сэргээлээ.
Эрлэгийн их ноёны
Ид хавыг бахдуулан
Бэр нь болсон улаачыг минь
Үхлийн хар саварнаас
Эргүүлж татан шидээ үзүүлэн
Галаар наадан гайхамшиг харуулан
Голомтыг нь манан өргөн бадраана.
Улаачийн маань цусан төрөл
Уужим сэтгэлт Хоо Маралынхан
Учир битүүлэг Амарлахуйн хааныхан
Даян хатдын онго шүтээд нь
Цагаан өвгөн тэнгэр өвгөн ч мөн
Нэгэн хаврын өмнө
Өөрийн Өндгөн улаачдаа морилсон билээ.
Даян хатдын дээдсүүд нь
Домог, үлгэрийн шидийг үзүүлж
Далайн чанад Наран улсаас
Дээдсийн хэрэглэдэг элдэвт авдраа
Хараагүй , сонсоогүй, итгэмээргүйг үзүүлэн
Хайртай охиноо шагнаж
Хачин сонинг бишрүүлж
Хадгалуулан, хайрлуулан өгсөн билээ.
Ийм л өндөр дээдсүүдийн бэр болсон
Ийм л удам сайтын цусны урсгал болсон
Эгэл энэ улаач маань харин
Эцэг ясныхаа эх, эцгийн талаас
Тэнгэрийн зарлиг биелүүлэх гэж
Хуяг юугаан өмсөн
Хэц хэнгэрэгээ дэлдэн
Хурмаст тэнгэрт мэндэллээ.
Дээдсүүд нь дараа дахин төрнө гэж
Даатгаад орхисон
Мэлмийтэнгүүд мэдээд
Мэндэлхийг нь заагаад орхисон
Тэнгэрийн элч нар
Тэмдэг тавиад сануулсан
Судар номондоо
Сургаж дурдаад орхисон
Эринийг эхлүүлэх Эзэн миний
Энхрий улаачыг минь тосоод аваарай.
Хөрст дэлхийн хаа нэгтээ биш
Хөх монголдоо эргэн төрүүлсэн
Хүчирхэг эринийг эхлүүлэх
Хэнэггүй энэхэн улаачыг минь
Хөх толботнууд минь тосоод аваарай.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Эзэн би морилон буугаад
Эхэлж өөрийн үрсээсээ
Энэ замбативийг тольдож харлаа.
Энэ зууны гайхамшиг гэх
Элдэвтэй болгонг сонирхлоо
Аман өртөөгөөр ажлаа амжуулж
Хөлгийн нурууг амарлуулсан нь сайшаалтай
Хар хайрцагт дүрсүүд нь амилж
Хэн хүнгүй гөлрөх нь гайхалтай
Элдэв сонинг эргэн эргэн тольдох
Эрээн мяраан дөрвөлжин хачирхалтай
Ийшээ тийшээ өнхрөн одох
Ихэд олон хөсөг тэрэг гээд л
Сайн, муу нь холилдсон эдгээрт
Хууль засаг хэрэгтэй
Хурц ухаан шаардлагатай болж
Билгийн мэлмий дутагдаж
Бичгийн соёл устжээ.
Хайрын үгс ховордож
Хараал заналхийлэл ноёрхжээ
Үрдээ бүүвэй аялах эх хүн хаачаав
Үлгэр ярих өвгөд хөгшид хаачаав
Хатуу чанга хаан төр хаачаав
Хамгаас эрхэм их Яса хаачаав
Үлээсэн гүзээтэй эрчүүд ихсэж
Үлбэгэр сулбагар багачууд олширч
Идэр залуу эрчүүд нь эмс охидтой
Ихэр юм шиг ялгагдахаа больж
Миний Монголын дайчин эрсийн
Бие бялдар нь булбарай болжээ.
Эх байтлаа үрээ хаяж
Эм байтлаа эр эргүүлдэж
Эхнэр байтлаа сархад шүтэгч
Энгэр, хонгорцгоо нуух хүсэлгүй
Эмзэг эрхтнээ ил гарган
Эм заяагаа элэглэн гутаах
Эмс охид ч их болжээ.
Шавар тагзыг овоолон бариад
Шахалдаж уралцан амьдрах
Үдшийн бүрийд унтдаггүй
Үд өнгөрөхөд өндийдөггүй
Жаргал цэнгэл нь дуусдаггүй
Жаран ажлаа хийдэггүй
Залхуугаар заяагаа мануулж
Мангуугаар магнайгаа чимнэ
Хүчирхэг байснаа мартаад
Хүний бүхнийг илүүд үзнэ
Өөдтэй бүхнээ өнгөөр солиод
Өөрийн бүхэнг өшиглөж хаяна
Өчигдөр байгаагүй мэт
Өнөөдөр л байх мэт
Маргааш ирэхгүй мэт
Марган цэцэрхэгч их болжээ
Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
Сүүдрээ арилжин сүг захиалагчид
Голомтоо тонон гараа бузарлагсад
Газраа ухан авсаа ирэгчид
Баасаар дүүрсэн гүзээгээ
Буян хэмээн эндүүрэгчид
Май л гэвэл аваад байх
Өгий л гэвэл үнсээд байх
Хормойгоон тосон хохимойгоо өгөгч
Хэзээ хаанаас юу хайрлах бол гэж
Амаа ангайн алхайн хэвтэгчид
Гараа тосон гансарч суугчид
Ядуу гэж өөрийгөө өмөөрч
Ядарсан гэж зальхай загнагч
Хэн нь ч бай та нар
Хийсэн үйлийнхээ хариуг
Хэлүүлж байж ухаарах юун.
Хөх монголын үрс минь
Сэр сэр сэр
Тэнгэрээс заяатайгаа сана
Эрлэгээс томилгоотойгоо мэд
Сэр сэр сэр
Хөх толбот үрс минь
Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгийг
Нууц бүхний тайлалыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг
Санахаа больсон түүхэнд чинь
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа больсон газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.
Хас төрийг барьж
Хасбуу тамгийг хадгалах
Алтан ургаа хадгалж
Амьд үлдэх аргыг
Тэнгэр гэж заяанд чинь
Монгол гэж нэрэнд чинь
Газар гэж өлгийд чинь
Амьсгалж байгаа агаарт чинь
Амьдарч байгаа өргөөнд чинь
Хадагт гундсан овоонд чинь
Хайраа шингээсэн харцанд чинь
Тогтоохоо байсан тэргүүнд чинь
Тоохоо байсан бүсэнд чинь
Өмсөхөө мартсан тэрлэгт чинь
Өөлж шоолох гуталд чинь
Арц хүжээр сольсон ганганд чинь
Алтаар арилжих аргалын утаанд чинь
Уяран хайлах дуунд чинь
Ухаарч урамших шүлэгт чинь
Уянгалан эгшиглэх хууранд чинь
Унтуулан бүүвэйлэх аянд чинь
Харийн халдлагаас хамгаалж
Халхлан далдлан өгүүлсэнг
Ухаан муут нь ойлгохгүй ч
Уран цэцэн нь ухаарах
Хуулан гуйвуулахаас сэргийлж
Хуучныг хадгалж чанарласан
Мулгуу эргүү нь шоолох ч
Мэлмий оюунтан нь мэдэхээр
Нүдэн дээр чинь ил
Нүүрний чинь өмнө үлдээсэнг
Эзэн би өөрөө
Эргэн санан сэрцгээж
Эхний учгийг тайлуулахаар
Хөх Монголын үрсдээ
Халаглан байж зарлаж байна.
Сэц мэргэнээ сорьж
Оюун ухаанаа хурцалж
Онцгойлж шалгарсан үрстэй
Өөрийн биеэр морилон
Өмнөх заяаг нь тэгшлэн
Тэнгэр эцгийн илгээсэн
Алтан заяаг амилуулсан
Авч хадгалуулсан ариунаар шагнана.
Хорвоод шүглэсэн
Тийрэнгийн үрсээс
Хөх Монголоо хамгаалахаар
Хаан эзэн би өөрөө
Хар үйлээ ч хийх болно
Шидтэй нь үлдэж
Шидгүй нь үхэх
Чихэнд сонсогдохгүй
Нүдэнд үзэгдэхгүй
Хамарт үнэртэхгүй
Далдын хүчний дайныг эхлүүлж
Тэнгэрийн шүүлгийг авахаар
Газар эхийн хүйсийг аврахаар
Харагдах үгүй хараалыг нь
Хар толгойд нь буцаахаар
Үзэгдэх үгүй тийрэнгүүдийг
Үлдэх үнсгүй хийсгэхээр
Чимээ үгүй үхэл нь ирэх
Тэнгэрийн шүүлгийг авахаар
Ичих нүүр үгүйг дарах
Ид шидтэний дайнг эхлүүлж
Урсах цус нь үл харагдах
Утаа үгүй дайныг дуудлаа
Мөнх тэнгэрийн хуулийг
Газар эхийн гэсхээлийг
Гарал үүслийн учрыг
Галав юүлэх шалтагийг
Эзэн би өөрөө
Энхрий үрсдээ айлдая.
Далд хүчнийг доромжлогч
Дайчин угсааг басамжлагч
Дээд сүнсээ үгүйсгэгч
Доод сүнсээ таслагч
Өвгөдөөс тасраагүй мэт
Эмгэдээс унаагүй мэт
Үндэс угсаагаа үгүйсгэгчид
Өвгөн болохгүй мэт
Эмгэнд хувирахгүй мэт
Үр удмаа үгүйсгэгчид нь
Удам угсаагаа доройтуулан
Үр үндсээ таслан
Үүрдийн үүрд үнс болон хийснэ.
Бурханг гуйвуулан бузар хийгсэд
Өөрийгөө шүтүүлэгч гэгээнтэнгүүд
Өрөөлийг боддоггүй шүтлэгтэнгүүд
Дүрсээ дээдлүүлсэн мэлмийтэнгүүд
Дүрээ хувиргасан араатангууд
Номоо сахиагүй буянтангууд
Номхон байгаагүй тарнитангууд нь
Өндрөөс өндөрт өргөмжлүүлэн
Өлмийгөө харахаа байхад нь
Өөрийн оюунгүй мэт
Өрөөлийг дуурайгч
Хүний бүхэнг хуулбарлагч
Хэлсэн бүхэнг бишрэгч
Тархигүй мэт мангуу
Оюунгүй мэт мулгуу
Дүрс шүтэх эргүүнүүд
Дүрснээс цаадахыг харахгүй харалганууд
Буяныг бузарлан шүтэгчид нь
Бусдыг үл ойшоон бишрэгчид нь
Буцаад дэлхийгээс холдохдоо
Унах нүхий нь урд нь ухаж
Улам улам гүнзгийг бэлдэн
Унахдаа ухаан нь оровч оройтно
Тамын ёроолд тэдэнтэйгээ хамт
Таг харанхуйд түгжигдэн
Дагаж уначихаад харааж зүхэх
Давхар зовлонд дарагдах болдог.
Хааны суудалд санаархагсад
Хатны суудалд атаархагсад
Төрийн тамгыг хулгайлагчид
Түвшин амгаланг эвдэгсэд
Харийн гүрэнд худалдагсад
Хатуу хуулийг огоорогчид
Тооноо тоногсод
Баганаа хугалагсад
Хэвтрээ сэндийлэгсэд
Хүний энэ хорвоогоос
Хүүр болоод тонилоход нь
Хас төрөө дээдэлсэн
Хасбуу тамгаа атгасан
Хаан заяатангууд
Хатан суудалтангууд
Хүлээн аван шүүж
Хийсэн үйлий нь дэнсэлж
Хамгийн хатуу там руу
Хайр найргүй илгээдэг.
Эрээ цээргүй шалдангууд
Ичихээ байсан явдалтангууд
Эрийг эмлэгсэд
Эмийг хүчирхийлэгчид
Энгэрээ худалдсан эмсүүд
Хормойд донтсон эрчүүд
Өлөн өлөн гэх өтгөсүүд
Өчүүхэн ч өтөлсөн санаатангууд
Хүний хорвоог гутаагчид
Хүйсээ ялгахаа байгчид бүгд
Өмхий биеэ гээж
Өндийгөөд босоод сэртэл
Амьсгаадаад өндийх зуураа
Амраглагчдаа алуулдаг
Амьдрал өгөөд төрүүлэхэд нь
Амий нь авах арзгар үр нь мэндэлдэг
Амьтны заяаны адаг
Аалзны төрөлд амилсан байдаг.
Хүний заяанаас уйдагчид
Хүн биеэ хорлогчид
Амь насаа авслагчид
Амьдрал юугаа таслагчид нь
Үхээд үхээд ч нэмэргүй
Үзээрийн муу тийрэнд хувилж
Хүний биеийн эрэлд
Хатан хатан бидэрч
Ганцаардлын туйлын орчлонд
Гашуудлын мөнхийн ертөнцөд
Гацаж орхидог гэмтэй.
Чадалгүйг дарлагчид
Чаддагт нь гөлөгнөгчид
Галдан шатаагчид
Галзууран алагчид
Хойд нас нь болоход
Унтах нойр үгүй, уух усгүй
Хөнөөлдөн тэмцэлдэх
Дайны хөлд дарагдсан
Дайчин эрст дарлуулсан
Тахал гамшигт нэрвэгдсэн
Тамтай газарт төрнө.
Хуурч мэхлэгчид
Худалч гүтгэгчид
Хүний юмаар хүүдэгнэгчид
Залилж завшигчид
Заваан луйварчид
Заяа үгүй хулгайчид
Замбативээс одоод
Завсаргүй өөрийгөө хууран
Заяах бүртээ хүн болов уу гэтэл
Төрлөө арилжин хувилагч
Түмэн амьтны заяаг дамжих болдог.
Хаан заяанд морилж
Хатан заяанд мэндэлж
Хамгийн дээр морилохдоо
Хамраас доошхоо харахаа болин
Ёс жудагаа алдан
Ёр дуудан цэнгэвээс
Оюун ухаанаа алдан
Олон ялыг үйлдвээс
Ялгах салгахгүй яс үнэнч
Ямбалуулж үхүүлэхгүй цус үнэнч
Үхэх тавиланд үнэнч Эрлэг
Үхлийн хаан авсан үед
Төрсөн эцэг чинь үзэхээ байж
Төрүүлсэн эх чинь танихаа байж
Дээдийн дээд алтан заяагаа
Доордын доорд тамын заяанд тушаадаг.
Тэнгэрийн хатуу цаазыг
Тунгаан ухаарч мөрдөн
Дээрээс тэнгэр
Дэргэдээс байгаль
Доороос газар
Харж манадаг хуулийг санан
Хар бүхэнг хийхээс болгоомжилж
Өтгөсөө сонсож
Өөр хоорондоо хүндлэлтэй
Нялхсаа зүгшрүүлж
Тэнгэрээ дээдлэн
Байгалиа хамгаалан
Газраан хайрлан
Төрөө түвшитгэн
Хуулийг дагаж
Түүхээ цэвэрлэн
Оюунаа тэлж
Түмний манлайд үлгэрлэн
Тавилан заяаг мандуулан
Тэнгэрийн зарлигийг түгээн
Байгалийн хуулийг мөрдүүлэх
Шинэ эринг эхлүүлэх
Шинэ үүрэг хүлээлгэн
Хөх толбот Монголчуудаар
Хүний дэлхийг тэргүүлүүлэн
Эмээлт мориндоо мордож
Эрэлхэг Монголоо мандуулахыг
Мөнх хөх тэнгэр тушаан
Хөрст дэлхий хүсэн
Хаан би зарлигдаж байна.
Хаад хаадын хаан
Хамгийн дээд хаан би
Хамгаас урьтан
Халаглан халаглан хэлэх
Гашуун боловч гарцаагүй
Голыг минь зурсан
Голомтыг минь самарсан
Хатуу боловч үнэн
Хэлэх үгийг тунгаацгаа.
Хөх Монголын үрс маань
Хар, цагаан, улаан, ногооноор
Хуваагдах болсон нь юуны учир вэ
Хатан зоригт Монгол маань
Харийн орныг дээдлэн
Хууль цаазаа солин
Хагаралдан тэмцэх болсон нь юуны учир вэ?
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй
Хатуу хуульт хаант улс байсан бус уу?
Түүхээ мэддэг байхдаа хүчтэй
Төрлөө таньдаг байхдаа хүн байсан бус уу?
Түүхийг өвгөд үүсгэж
Түүх түүхээ бүтээж
Түүх түүхээрээ үлдэж
Түүхийг та нар үргэлжлүүлэх бус уу?
Олон жарны өмнөөс олиггүй миний үрс
Олзонд шунасан харийханг шүтэж
Түүхээ мартаад
Түүхээ засаад
Түүхээ сохолоод
Түүхээ гүтгүүлээд одоо хэн үлдэв
Миний Монголд
Харцгаа Сэрцгээ Ухаарцгаа.
Чиний эцэг Хөх монголын түүх
Чи өөрөө энэ амьдралын түүх
Чиний үр ирээдүйн түүх бус уу?
Одоо харин та нар өөрсдөө
Түүхээ өөрөө үгүйсгэж
Түүхээ өөрсдийн гараар засаж
Түүхээ өөрөө бузарлан
Өлгийтэй үрсдээ өвлүүлж байгаа бус уу?
Энэ замбативд морилоод
Элдэв бүхэнг шүүхэд
Эхний эмзэглүүлсэн өргөс
Энэ л түүх гээч байв.
Яагаад хамгийн түрүүнд өнгөрсөнг сөхнө вэ?
Яах гэж бид юуны төлөө амьдралаа зориулаа вэ?
Алтан ураг, амьдралын үнэний төлөө юунд үе үеийн
Алунгоо эхчүүд нулимсаа барж, сургаалаа өргөө вэ?
Алга дарам газар, Атга шорооны төлөө юунд үе үеийн
Алдарт Хөх тамгатнууд цэл залуугаараа, цэх босоогоороо мөнхрөө вэ?
Эхлээд өөрийн түүхийг харав
Хүү шиг хүү
Хаан шиг хаан байлаа би
Эр шиг эр
Эзэн шиг эзэн байлаа би
Ичиж зовох түүх байсангүй.
Энэ замбативийнхэний
Эрээлж мяраалсан дотор
Эзэн би яахав,
Элэглүүлэн хараалгаж
Энхрийлүүлэн магтуулж
Өнгөрсөн эриний хар цагааныг
Өнөд эртнээс л тууллаа.
Эр хүн шүү дээ би чинь
Энэ надад хамаа үгүй ч
Эрхт тэнгэр өөрөө шүүгээд
Эргээд шинэ эринг
Эргүүлэн итгэж гарт минь өглөө
Энэ л миний түүх
Түүх эргэдэг
Эргээд шүүдэг
Гэвч
Харлаа би харлаа
Хайлан уйлан харамсан харлаа
Хүний биш миний үрс хүртэл
Хөнжилдөө жийлцэж байхыг
Хатууг зөөллөх хайрын Хатад хүртэл
Харалган болон сохорсонг
Харлаа би харлаа
Хайлан уйлан харамсан харлаа
Эзэн намайг эргэж төрөхгүй мэт
Эх, Хатдаа, Охидоо хамгаалахгүй мэт
Мөнхийн насыг авсан мэт
Мөрөөдлийнхөө авсанд хэвтэхгүй мэт
Мөнх тэнгэрээр шүүлгэхгүй мэт
ҮГҮЙ ЭЭ, БИ ӨӨРӨӨ ШҮҮХ БОЛНО.
МӨЧ БҮРЭЭР НЬ ШҮҮХ БОЛНО.
Эзэн миний нууц түүх гэгчийг зохиогч
Өргөөнд нь байсан мэт
Өлгийд нь шургасан мэт
Хүний байтугай хурмастын хуулийг зөрчин
Дээрээс тэнгэр
Дэргэдээс байгаль
Доороос газрын хуульд захирагддаг
Эхийг минь
Хатдыг минь
Эм заяатан бүхэнг ичгүүр сонжуур үгүй гүтгэв
Их Яса хуулийг ор үгүй мэт доромжлов.
Ор, дэрний нууц гэгчийг
Олж өөрөө гүжирдэн
Эцэнхий өөрийгөө илчилж
Эцэг, эхээ улалзуулж
Тамын хаан андынд минь
Тэднийгээ ч, өөрийгөө ч, үрсийгээ ч
Тууж өөрөө аваачиж дээ.
Тэгтэл тэнд бас
Тэргүүн зэргийн мулгуу нэгэн
Хамгийн дээд гавьяатай
Хатан дээд Мандухайг минь
Дарагдсан дайсанд нь алуулж
Даанч залуугаар нь үхүүлжээ
Төрсөн үрсий нь хасаж
Төрлийн мууг үйлджээ.
Дүрсэнд мөнхлөн гүтгэчихээд
Давхар давхар цол авсан гэх юм.
Алтан ургыг минь алж
Амьдын тамыг бүтээжээ.
Түүх гэгч ийм байдаг болоо уу?
Түүхийг бас ингэж засаж болох уу?
Хаа байна тэр хууль цааз
Хаа байна тэр Төр улс
Алга болгож зүрхэлсэн
Алтан ургийн Даянгуудаас
Адлаад байгаа Сүх жанжин чинь төрнө гэж үү?
Өндөр дээд Мандухайг
Өндөр дэнжид булахад чинь
Дээд тэнгэрээс дээдэс нь бууж
Дэндсэн их шуурга тавьж
Мөнгөнд шунасан мулгуу чамд
Маш сайн ойлгуулсан бус уу?
Алдар горилсон арчаагүй чамд
Аврагдах боломжгүйг сануулсан бус уу?
Утсан голдоо хайртай чи
Хэдэн гариг хонх дамар тачигнуулж
Хийсэн үйлээ
Хэд дахин ихэсгэхээр болгомогц
Хүндэт Мандухайн
Хөлд сөхрөн хөвчөө тастуулах чамайг
Харж л байна харин чиг... хөөрхий
Хонх дамраар хорвоог аргадах
Хөг чинь өнгөрч...
Хольж хутгасан түүх
Эргээд чамайг шүүж байна.
Хөх Монголын минь үрс
Харж чамайг шоолох болно.
Түүх эргэж буцдаг
Түүхийг өөрчлөх
Тэнгэрийн хатуу хуультайг сана
Тэгтэл бас дахин өнөөх л түүх...
Талцаад Хөх монголчууд алалцах нь
Тэнэг гэдэг нь яана даа
Цаана чинь хэн инээж байгааг хараач...
Дээдийн дээд гэгчээр
Өөрийгөө гоёсон чамайг
Морин жил өнгөрөхөд
Ээжийг чинь эхнэр нь байсан
Эцгийг чинь алуурчин байсан
Эхнэрийг чинь хүүхэдтэй чинь суулгаад
Хүүхдийг чинь хүнийх байсан гээд л
Хийсэнг чинь хийгээгүй гээд
Хийгээгүйг чинь хийсэн гээд л
Хаан миний алдрыг
Хамаагүй их дуудсанг чинь
Хужаа гэж хувирсан нэртэнд
Хоёр алтаар худалддагсан гээд
Үрийн чинь үрс нь
Өөрийн гараар бичээд
Үүнээс үнэн түүх үгүй
Үзсэн юм би
Харсан юм би гэвэл ЯАХ бол?
Гэтэл
Дотно яриа гэгч
Дүрс амилсанг харлаа.
Хөх монголын минь
Хөрслөг дайчдын өмнө
Тархи нь гаднаа харагдах
Тоолдогт нүд нь унах
Жудаг соёлоо гээсэн
Журамгүй нэгэн эм
Тарааж хаяасан орноосоо
Тал хувцастайгаа боссон ч юм шиг
Ханцуйгаа эгэлдрэглэсэн эр
Талын адуучин шиг ч юм шиг
Хэрзгэр ясаа гайхуулж
Хэлхээтэй ясан цээжээ гаргачихаад
Барон Унгер гэгч
Балмад зальт дайсанг
Баахан алт авчирсан сургаар
Аль найман зууны тэртээх Чингисээс дээр
Аль ойрхон байгаа Бароноо магтая гэх юм.
Хүний газрын буг чөтгөрт
Хүссэн бүхэнг нь өгсөн бол
Хүүхэн чи ингээд
Хөгөө чирээд сууж байх болов уу?
Хөөрхийдөө хөлдөө толгойгоо чирсэн
Хохимойгоо, хонгорцгоо мөнгөөр худалдсан
Ийм эхчүүдтэй болсон
Энэ Монгол минь Яана даа
Нэг өглөө сэрэхэд чинь
Хөх Монголын минь үрсийг
Холын хүний үрс болгох
Хаанахын хэний
Хар санаа
Хаагуур чинь яваад байна АНХААР
Хараад байтал
Хөх Монголоо хамгаалах
Хатан зоригт эрс хүртэл
Жингэр гүйцээх нохос мэт
Мөр, хөл нүцгэн хүүхэнг гөлөрч
Хүний хүнийг БААТАР гэх
Хөгийн тэр хуралдайд сууж байхыг хараад
Халаглах зүрхээ хайж ядлаа.
Хаа байна тэр
Цэрэг эрсийн ХАТУУ ХУУЛЬ
Хэн миний үрсийг ингэж гутаанав.
ХАРААЧ ТА НАР, СЭРЭЭЧ
Хэн хэний гараар юу хийлгэх гээд
Хажууд чинь хайр зарлаад
Хор хоолонд чинь холиод байгааг
ХАА БАЙНА ТЭР АРАВТЫН ЗАХИРАГЧ
ХАА БАЙНА ТЭР ЗУУТЫН ЗАХИРАГЧ
ХАА БАЙНА ТЭР МЯНГАТЫН МЯНДАГТАНГУУД
ХАА БАЙНА ТЭР ТҮМТИЙН НОЁД
ХАА БАЙНА ТЭР ХУУЛЬ ЦААЗ
Хаалгыг чинь хэн тогшоод байгааг хараач
Хоолыг чинь хэн бэлдээд байгааг сэрээч
Хүний тогооны шавхрууг горьдуулахгүй гэж
Хэлсэн бүхэнд нь мөлхүүлэхгүй гэж
Хүн хүний хөлийг долоолгохгүй гэж
Хүзүүндээ дөнгөтэй байлгахгүй гэж
Өөрийн тааваар Агаар амьсгалаг гэж
Өөрийн тааваар Нутагтаа нүү гэж
Өөрийн тааваар Өтгөсдөө эрхлэг гэж
Өөрийн тааваар Өөрөө бас жаргаг гэж
Өөрийн тааваар Эхнэрээ энхрийлэг гэж
Өөрийн тааваар Үр удмаа хайрлаг гэж
Өнөд эртнээс өнөө хүртэлх
Өвгөд буурал дээдсүүд чинь
Цусаа урсгаж
Цогцсоо гээсэн бус уу?
Оюунаа барж
Ойлгуулах гэсэн бус уу?
Гэтэл
Алтан ургийн минь хэлхээ
Урсах цусны минь тасархай Сүхийг минь
Эзэн надтай харгалдуулж
Энэгүй их хилэнг бадраан
Эрээ цээргүй доромжлон
Эцэс төгсгөлгүй уралцана.
Ариун голомтоо сахиж
Алдар гавьяагаа дуурсгасан
Алтан урагтаа тоогдсон Хүүг минь
Адлаж хойш нь, урагш нь хөөх юм
Эцэг хүү хоёрыг
Энэ чинийх, минийх гэх
Хоёр дүрс хийчихээд
Хар цагаанаар будах
Өөрсдийн үрсээ хараад ичих шиг боллоо.
Тэр голын голомтонд чинь
Энэ Хөх Монголын төлөө
Энэ энх амьдралын төлөө
Хүний өөрийн үндэстэн ястанг
Цусаа өгч амиа өргөсөн бүхэнг
Цуглуулаад цуглуулаад багтахгүй байтал
Хоёрхон эцэгтэй юм шиг
Хоёроо бас хуваачихаад
Голомтынхоо төвд
Галынхаа эхэнд
Юу булаалдаж тэмцэлдэнэ вэ?
Ёр дуудаж юунд
Гал голомтоо сэвтүүлэнэ вэ?
Хэрүүлийн бузар дуудан
Хэдэн жил галаа юунд бөхөөнө вэ?
Миний алтан ургийн баатар хүү
Надтай мэндчилэн мишээж байхад
Харин та нар юунд
Хагацал зовлон дуудан
Хөх Монголын заяаг
Харлуулж хэрэлдэн тэмцэнэ вэ?
Нэгэн голомтын үрсийг
Нэгэн нэгнийгээр нь хөнөөлгөөд
Нэгээрээ үлдсэн цагт нь агнах
Хорт санаа өвөрлөсөн
Хоргүй царайлсан нэгэн байгааг
Хараач Сэрээч Ухаараач
Түүхээ мартаад энэ бус уу
Түүхээ засаад энэ бус уу
Түүхээсээ сургамж авч
Түүхээсээ суралцах байтал
Түмэн улсын шившиг болох нуу?
Нам, нам гэж
Нарийнаар хувааж байгаа бус уу?
Хаадын сэнтийд санаархаж
Халхавч хийж байгаа бус уу?
Түүхээр чинь хүртэл оролдож
Түмний шившиг болгож байгаа бус уу?
Эгэл нэгэн Тэмүжин надад
Эзэн Чингис цолыг
Эрхт тэнгэр өргөмжилсөн билээ
Тэгэхэд Тэнгэр гэж байж
ЭЗЭН ЧИНГИС ХААН
Энэ нэр өөрөө түүх бус уу?
Тэнгэр гэж байхаа больсон
Танай энэ замбативд
Түүх болон үлдсэн Сүхийг
Түмэн ард нь хайрлаж
Баатар гэж өргөмжилсөн
СҮХБААТАР ЖАНЖИН
Энэ нэр өөрөө түүх бус уу?
Ард гэж өргөмжилдөг
Ард Аюуш хүртэл
Алтан ургийнх биш бус уу
Түүхээ мэдэгч та нар
Хүний биш өөрийнхийгөө өнгийгөөд нэг хар
Хэдэн үеэс дээшхээ мэдэхээ больсноо нягтал
Хэн та нарыг турхирч
Хэн юу хүсэн
Хэзээ хоолойг чинь боохоо
Голомтонд чинь орж ирчээд
Голыг чинь самрах гээд байж байна.
Гэтэл Хөх Монголын үрс минь
Эрин цагаа түүхэлсэн
Эцэг хүү хоёрыг эвдрэлцүүлээд л
Эх, охидоо доромжлоод л
Эх түүхээ гутаагаад л
Ээлж нь ирсэн энэ түүхэнд
Элэглэж доогломоор шившиг тариад
Элгийг минь эмтэлж байна.
За яахав
Эзэн надад нэг нь хайртай
Хүү Сүхэд минь нэг нь хайртай
Хөөрхий нялхас минь гэж
Хөөрхийлөх гэж оролдов
Илүү гарч цээжээ дэлдсэн
Яасан ч их эх оронч юм
Ихэс дээдсээ элдэвлэдэг
Яасан ч их зоригтон вэ гэж
Цөстэй байнаа гэж дэмжтэл
Өндөр суудал булаалдан
Өөр хоорондоо тэмцэлдэн
Билгийн мэлмий нь хаагдаж
Ухааны оюун нь унтарчээ.
Гэтэл
Хөх Монголын минь Голомт
Хууль цаазын минь Өргөө
Хийморь болсон Сүлд
Хийсэн дарцаглах Төрийн Далбаа
Дээдлэгдээд байгаа Миний дүрсийн өмнөөс
Хөх бөгсөө харуулан
Элэглэх мэт сүндэрлэх
Хажуугаас нь харвал
Хар хүйтэн илдийг
Хааж боох юмгүй
Төрийг элэглэн доромжлох
Тун ч ёозгүй Бэлэгдлийг
Шүүн хэлэлцэх хүсэлтэн ч алга
Ширүүлж таслах Төр ч алга
Хатан зоригт Сүх хүү минь л
Хааж халхавчлан зогсох бус уу?
Үрс минь яая даа та нарыг
За тэгвэл сонсож бай
Дараад дараад
Дардайгаад гарах
Хаагаад хаагаад
Халхайгаад гарах
Нуугаад нуугаад
Намираад мандах
Алаад алаад дуусдаггүй
Алтан ургийнханыг юу гэж бодно
Хэдэн жарны турш л
Хэлэхийн муугаар хэллээ
Дарахын дээдээр дарлаа
Хэрцгийлэхийн дээдээр хэрцгийллээ
Харин миний үрс
Хаан болон
Хатан заяанд
Хаана л бол хаана төрж
Хувирахын дээдээр хувирч
Тэмцэгч болон тодорч
Түүх гэгчид үлдэж
Тэргүүлж явдаг нь юу гэх вэ?
Эргэж хөрвөн мэндлэх
Хаан заяа
Хатан заяаг юу гэх вэ?
Хөх тамгатнууд аа сэрцгээ
Хөнжилдөө хөлөө жийлцэхээ боль
Нам гэж намгархаж
Нанчилдан зодолдохоо боль
Үнэн гэж өмчирхөж
Үндэс ээ бүү ух
Мөчрөө бүү гөв.
Өвгөдийг чинь чамаар устгуулаад
Үрээр чинь чамайг хөнөөлгөх
Холын бодлыг агуулсан
Хохимой толгойтонг санацгаа
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.
Үнэн худлыг тэнгэр мэдүүлж
Үлгэр домгèéг тэнгэр эхлүүлдэг
Хөх Мөнх тэнгэр эргэн ирж
Ерөн есөн тэнгэр хуяглаж
Есөн сүнсний Хаадаа дуудаж
Хөрст дэлхий хөрвөөх цаг болж
Агсалдай хаан хөлгөө бэлдэн
Хайрханмаа хатан нойрноос сэргэн
Гоё галуухай хэнгэрэгээ дэлдэн
Нарны дайчин хаан
Галтнулимсын хамт
Газар дэлхийг аврах
Гал усны гарлын дайныг эхлүүлээд байна.
Хорвоо дэлхийг хувьсгах
Хосгүй шид эхлээд байна
Хүний гэсэн бүхэн хийсэн одож
Өөрийн гэсэн бүхэн эргэж ирэх
Түүх дурсагдаж
Түүх давтагдаж
Түүх эхлээд байна
Түүх Хөх Монголоос эхэлдэг
Түүх Хөх Монголд дуусдаг.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР http://chinggis-udgan.blogspot.com/2011/04/blog-post_04.html
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Тэнгэр заяат Монгорын
Газар ивээлт Үнхэрийн
Хөх тамгат хүй хамгаалагч
Хөх Монголын хаан би
Хүн биенд төрөлгүй
Хий сүнсэндээ хувилан
Эмээлээ элгэндээ авсан
Эх өлгийдөө эргэн ирлээ.
Хөх тэнгэрийн зарлигаар
Хөрст дэлхийн хүсэлтээр
Хүний орчлонд буухдаа
Хасын нууцыг атгах гэж
Эр болж төрсөнгүй
Элдэв оньсны ундарга
Эм заяаг хайрлуулах гэж
Эх хүнд ирлээ.
Мөнх хөх тэнгэрийг сануулах гэж
Мартагдсан түүхээ сэргээх гэж
Маргаашийн нарыг харуулах гэж
Дэлхий ээжээ хамгаалах гэж
Даварсан бүхэнг дарах гэж
Дайчин удмаа босгох гэж
Арга билгийг ойлгуулах гэж
Алтан ургаа мэдүүлэх гэж
Тэнгэр эцгийн тамгалсан
Газар эхийн хайрласан
Ерэн есөн тэнгэртээ эрхэлсэн
Есөн сүнсний хүчийг хураасан
Гурвалжингийн эзнээр шилэгдэгч
Дөрвөлжингийн ивээгчээр тодрогч
Тэнгэрийн хуулийг шүтүүлэх
Түмэн олонд таниулах Аянга удгандаа буулаа.
Ихэс дээдэст ирсэнгүй
Эгэлхэн үрдээ буулаа
Их шидтэнгүүдэд ирсэнгүй
Эх болсон охиндоо буулаа
Төөрч будилж ирсэнгүй
Тамгатай улаачдаа буулаа
Төрөл садандаа ирсэнгүй
Яс, мах, цусныхаа голомтондоо буулаа.
Хүссэн бүхэн хүртээд байдаггүй
Хайрласандаа л харваад ирдэг
Залсан болгонд завилаад байдаггүй
Заяасангаа л завсаргүй манадаг
Тахисан бүхэнд тухлаад байдаггүй
Тамгалсандаа л тунирхаж ирдэг
Далай их дээдсийн онгод тэнгэрүүдийг
Дээдсээ танихаа байсан танхил үрст нь
Дарж байж буулгадаг
Учирлаж байж ухааруулдаг
Уярааж байж тогтоодог
Тэнгэрт нэртэй, газарт цуутай
Хүний сайн, хүүгийн дээд
Нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай
Хутагт Өлзий хүчит багшид шавь болон
Зам мөрөө заалгуулж, заяа тавилангаа тэгшлүүлэн
Хатан удган минь мэндэллээ
Хаан би тэнгэрээс буулаа.
Хорин нэгэн сардаа хойноос эхлэх өдөртөө
Хар усан тохойн хамгийн Догшин газартаа
Хүчит төрийг шивших хөх тэнгэрийн шидэт
Хөлгийн тоосонд өртөхгүй хүчит Зүрххайрхан
Хаан болсон Агсалдайн хормой хотны ивээлд
Хатан болсон Хайрханмаан хамаг ундарганы учигт
Хүйсийг нь мануулсан хүнхэр цагаан өргөөндөө
Хохимой дээрээс нь харах
Хөх мөнгөн тэнгэр дор
Хөл доороос нь мэдэх мэлмий газарт
Хоёр морийг давхцуулан хоногийн сайнд мориллоо.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Удган болсон улаачын минь
Унасан түүх учиртай
Учир битүүлэг атгалттай
Улаан цусан үзлээр угжигдаж өссөн
Урагшгүй тэд харин ухаарч ажсан нь үгүй
Тэнгэрт нь тэмдэг байлаа
Гарт нь гавьяа нь байлаа
Ганц нь ч түүнийг таньсангүй
Гариг түүх нь багштай холбогдсон
Уран гартай улаачын минь
Унасан газар ч учигтай
Урвасан нутаг ч нууцтай
Уулзсан бүхэн нь учиртай
Харсан бүхэн нь оньстой
Хайрласан болгон нь хачиртай
Тэнгэрийн энэ улаач
Тэнэж дэмий явна гэж үү
Тохиох аюулаас далдалж
Тэнд эндгүй будлиулан
Тэнгэр нь охиноо өмөөрч
Газар нь хайраа илгээнэ
Эцгүүд нь эргэж тойрч
Эжий нар нь ээлжлэн тэвэрнэ
Эрхлүүлж зүүдэнд нь энхрийлэвч
Элдэв амьдралыг үзүүлнэ.
Хайрлан хайрлан харавч
Хатуу амьдралыг туулуулна.
Эзэн миний түүхийг
Энд тэнд нь давтуулна.
Тэглээ гээд
Тэнгэрийн зарлигийг мөшгөн
Тайван амгаланг алдуулан
Тэнгэрийн үйлийг нь тасалдуулан
Газрын гаваар ангуучилж
Гай даллан гүжирдвэл
Тоймтой хэдэн нас чинь
Тоглоомын эргүүлэгт орон
Тамын тогоонд чануулж
Тарчилж сүнс чинь амрах нь үгүй
Энэ эриний түүх эхлэхээс өмнө
Энэ цагаас жилийн өмнө
Удмаа зарлах улаачын маань
Эрх хонгор Хар Соно
Эрхсийн нэртэй энхрий үр нь
Гариг сайныг сонгон байж
Гурван морийг давхцуулан байж
Алтай таван богдын эзэд
Автай Сэцэний өндөр дээдэс
Эцгийн ясны буурлуудаа буулган
Ихэд хилэгнүүлэн сэрж ухаарч
Ихирэс овгоо сэргээлээ.
Эрлэгийн их ноёны
Ид хавыг бахдуулан
Бэр нь болсон улаачыг минь
Үхлийн хар саварнаас
Эргүүлж татан шидээ үзүүлэн
Галаар наадан гайхамшиг харуулан
Голомтыг нь манан өргөн бадраана.
Улаачийн маань цусан төрөл
Уужим сэтгэлт Хоо Маралынхан
Учир битүүлэг Амарлахуйн хааныхан
Даян хатдын онго шүтээд нь
Цагаан өвгөн тэнгэр өвгөн ч мөн
Нэгэн хаврын өмнө
Өөрийн Өндгөн улаачдаа морилсон билээ.
Даян хатдын дээдсүүд нь
Домог, үлгэрийн шидийг үзүүлж
Далайн чанад Наран улсаас
Дээдсийн хэрэглэдэг элдэвт авдраа
Хараагүй , сонсоогүй, итгэмээргүйг үзүүлэн
Хайртай охиноо шагнаж
Хачин сонинг бишрүүлж
Хадгалуулан, хайрлуулан өгсөн билээ.
Ийм л өндөр дээдсүүдийн бэр болсон
Ийм л удам сайтын цусны урсгал болсон
Эгэл энэ улаач маань харин
Эцэг ясныхаа эх, эцгийн талаас
Тэнгэрийн зарлиг биелүүлэх гэж
Хуяг юугаан өмсөн
Хэц хэнгэрэгээ дэлдэн
Хурмаст тэнгэрт мэндэллээ.
Дээдсүүд нь дараа дахин төрнө гэж
Даатгаад орхисон
Мэлмийтэнгүүд мэдээд
Мэндэлхийг нь заагаад орхисон
Тэнгэрийн элч нар
Тэмдэг тавиад сануулсан
Судар номондоо
Сургаж дурдаад орхисон
Эринийг эхлүүлэх Эзэн миний
Энхрий улаачыг минь тосоод аваарай.
Хөрст дэлхийн хаа нэгтээ биш
Хөх монголдоо эргэн төрүүлсэн
Хүчирхэг эринийг эхлүүлэх
Хэнэггүй энэхэн улаачыг минь
Хөх толботнууд минь тосоод аваарай.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Эзэн би морилон буугаад
Эхэлж өөрийн үрсээсээ
Энэ замбативийг тольдож харлаа.
Энэ зууны гайхамшиг гэх
Элдэвтэй болгонг сонирхлоо
Аман өртөөгөөр ажлаа амжуулж
Хөлгийн нурууг амарлуулсан нь сайшаалтай
Хар хайрцагт дүрсүүд нь амилж
Хэн хүнгүй гөлрөх нь гайхалтай
Элдэв сонинг эргэн эргэн тольдох
Эрээн мяраан дөрвөлжин хачирхалтай
Ийшээ тийшээ өнхрөн одох
Ихэд олон хөсөг тэрэг гээд л
Сайн, муу нь холилдсон эдгээрт
Хууль засаг хэрэгтэй
Хурц ухаан шаардлагатай болж
Билгийн мэлмий дутагдаж
Бичгийн соёл устжээ.
Хайрын үгс ховордож
Хараал заналхийлэл ноёрхжээ
Үрдээ бүүвэй аялах эх хүн хаачаав
Үлгэр ярих өвгөд хөгшид хаачаав
Хатуу чанга хаан төр хаачаав
Хамгаас эрхэм их Яса хаачаав
Үлээсэн гүзээтэй эрчүүд ихсэж
Үлбэгэр сулбагар багачууд олширч
Идэр залуу эрчүүд нь эмс охидтой
Ихэр юм шиг ялгагдахаа больж
Миний Монголын дайчин эрсийн
Бие бялдар нь булбарай болжээ.
Эх байтлаа үрээ хаяж
Эм байтлаа эр эргүүлдэж
Эхнэр байтлаа сархад шүтэгч
Энгэр, хонгорцгоо нуух хүсэлгүй
Эмзэг эрхтнээ ил гарган
Эм заяагаа элэглэн гутаах
Эмс охид ч их болжээ.
Шавар тагзыг овоолон бариад
Шахалдаж уралцан амьдрах
Үдшийн бүрийд унтдаггүй
Үд өнгөрөхөд өндийдөггүй
Жаргал цэнгэл нь дуусдаггүй
Жаран ажлаа хийдэггүй
Залхуугаар заяагаа мануулж
Мангуугаар магнайгаа чимнэ
Хүчирхэг байснаа мартаад
Хүний бүхнийг илүүд үзнэ
Өөдтэй бүхнээ өнгөөр солиод
Өөрийн бүхэнг өшиглөж хаяна
Өчигдөр байгаагүй мэт
Өнөөдөр л байх мэт
Маргааш ирэхгүй мэт
Марган цэцэрхэгч их болжээ
Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
Сүүдрээ арилжин сүг захиалагчид
Голомтоо тонон гараа бузарлагсад
Газраа ухан авсаа ирэгчид
Баасаар дүүрсэн гүзээгээ
Буян хэмээн эндүүрэгчид
Май л гэвэл аваад байх
Өгий л гэвэл үнсээд байх
Хормойгоон тосон хохимойгоо өгөгч
Хэзээ хаанаас юу хайрлах бол гэж
Амаа ангайн алхайн хэвтэгчид
Гараа тосон гансарч суугчид
Ядуу гэж өөрийгөө өмөөрч
Ядарсан гэж зальхай загнагч
Хэн нь ч бай та нар
Хийсэн үйлийнхээ хариуг
Хэлүүлж байж ухаарах юун.
Хөх монголын үрс минь
Сэр сэр сэр
Тэнгэрээс заяатайгаа сана
Эрлэгээс томилгоотойгоо мэд
Сэр сэр сэр
Хөх толбот үрс минь
Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгийг
Нууц бүхний тайлалыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг
Санахаа больсон түүхэнд чинь
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа больсон газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.
Хас төрийг барьж
Хасбуу тамгийг хадгалах
Алтан ургаа хадгалж
Амьд үлдэх аргыг
Тэнгэр гэж заяанд чинь
Монгол гэж нэрэнд чинь
Газар гэж өлгийд чинь
Амьсгалж байгаа агаарт чинь
Амьдарч байгаа өргөөнд чинь
Хадагт гундсан овоонд чинь
Хайраа шингээсэн харцанд чинь
Тогтоохоо байсан тэргүүнд чинь
Тоохоо байсан бүсэнд чинь
Өмсөхөө мартсан тэрлэгт чинь
Өөлж шоолох гуталд чинь
Арц хүжээр сольсон ганганд чинь
Алтаар арилжих аргалын утаанд чинь
Уяран хайлах дуунд чинь
Ухаарч урамших шүлэгт чинь
Уянгалан эгшиглэх хууранд чинь
Унтуулан бүүвэйлэх аянд чинь
Харийн халдлагаас хамгаалж
Халхлан далдлан өгүүлсэнг
Ухаан муут нь ойлгохгүй ч
Уран цэцэн нь ухаарах
Хуулан гуйвуулахаас сэргийлж
Хуучныг хадгалж чанарласан
Мулгуу эргүү нь шоолох ч
Мэлмий оюунтан нь мэдэхээр
Нүдэн дээр чинь ил
Нүүрний чинь өмнө үлдээсэнг
Эзэн би өөрөө
Эргэн санан сэрцгээж
Эхний учгийг тайлуулахаар
Хөх Монголын үрсдээ
Халаглан байж зарлаж байна.
Сэц мэргэнээ сорьж
Оюун ухаанаа хурцалж
Онцгойлж шалгарсан үрстэй
Өөрийн биеэр морилон
Өмнөх заяаг нь тэгшлэн
Тэнгэр эцгийн илгээсэн
Алтан заяаг амилуулсан
Авч хадгалуулсан ариунаар шагнана.
Хорвоод шүглэсэн
Тийрэнгийн үрсээс
Хөх Монголоо хамгаалахаар
Хаан эзэн би өөрөө
Хар үйлээ ч хийх болно
Шидтэй нь үлдэж
Шидгүй нь үхэх
Чихэнд сонсогдохгүй
Нүдэнд үзэгдэхгүй
Хамарт үнэртэхгүй
Далдын хүчний дайныг эхлүүлж
Тэнгэрийн шүүлгийг авахаар
Газар эхийн хүйсийг аврахаар
Харагдах үгүй хараалыг нь
Хар толгойд нь буцаахаар
Үзэгдэх үгүй тийрэнгүүдийг
Үлдэх үнсгүй хийсгэхээр
Чимээ үгүй үхэл нь ирэх
Тэнгэрийн шүүлгийг авахаар
Ичих нүүр үгүйг дарах
Ид шидтэний дайнг эхлүүлж
Урсах цус нь үл харагдах
Утаа үгүй дайныг дуудлаа
Мөнх тэнгэрийн хуулийг
Газар эхийн гэсхээлийг
Гарал үүслийн учрыг
Галав юүлэх шалтагийг
Эзэн би өөрөө
Энхрий үрсдээ айлдая.
Далд хүчнийг доромжлогч
Дайчин угсааг басамжлагч
Дээд сүнсээ үгүйсгэгч
Доод сүнсээ таслагч
Өвгөдөөс тасраагүй мэт
Эмгэдээс унаагүй мэт
Үндэс угсаагаа үгүйсгэгчид
Өвгөн болохгүй мэт
Эмгэнд хувирахгүй мэт
Үр удмаа үгүйсгэгчид нь
Удам угсаагаа доройтуулан
Үр үндсээ таслан
Үүрдийн үүрд үнс болон хийснэ.
Бурханг гуйвуулан бузар хийгсэд
Өөрийгөө шүтүүлэгч гэгээнтэнгүүд
Өрөөлийг боддоггүй шүтлэгтэнгүүд
Дүрсээ дээдлүүлсэн мэлмийтэнгүүд
Дүрээ хувиргасан араатангууд
Номоо сахиагүй буянтангууд
Номхон байгаагүй тарнитангууд нь
Өндрөөс өндөрт өргөмжлүүлэн
Өлмийгөө харахаа байхад нь
Өөрийн оюунгүй мэт
Өрөөлийг дуурайгч
Хүний бүхэнг хуулбарлагч
Хэлсэн бүхэнг бишрэгч
Тархигүй мэт мангуу
Оюунгүй мэт мулгуу
Дүрс шүтэх эргүүнүүд
Дүрснээс цаадахыг харахгүй харалганууд
Буяныг бузарлан шүтэгчид нь
Бусдыг үл ойшоон бишрэгчид нь
Буцаад дэлхийгээс холдохдоо
Унах нүхий нь урд нь ухаж
Улам улам гүнзгийг бэлдэн
Унахдаа ухаан нь оровч оройтно
Тамын ёроолд тэдэнтэйгээ хамт
Таг харанхуйд түгжигдэн
Дагаж уначихаад харааж зүхэх
Давхар зовлонд дарагдах болдог.
Хааны суудалд санаархагсад
Хатны суудалд атаархагсад
Төрийн тамгыг хулгайлагчид
Түвшин амгаланг эвдэгсэд
Харийн гүрэнд худалдагсад
Хатуу хуулийг огоорогчид
Тооноо тоногсод
Баганаа хугалагсад
Хэвтрээ сэндийлэгсэд
Хүний энэ хорвоогоос
Хүүр болоод тонилоход нь
Хас төрөө дээдэлсэн
Хасбуу тамгаа атгасан
Хаан заяатангууд
Хатан суудалтангууд
Хүлээн аван шүүж
Хийсэн үйлий нь дэнсэлж
Хамгийн хатуу там руу
Хайр найргүй илгээдэг.
Эрээ цээргүй шалдангууд
Ичихээ байсан явдалтангууд
Эрийг эмлэгсэд
Эмийг хүчирхийлэгчид
Энгэрээ худалдсан эмсүүд
Хормойд донтсон эрчүүд
Өлөн өлөн гэх өтгөсүүд
Өчүүхэн ч өтөлсөн санаатангууд
Хүний хорвоог гутаагчид
Хүйсээ ялгахаа байгчид бүгд
Өмхий биеэ гээж
Өндийгөөд босоод сэртэл
Амьсгаадаад өндийх зуураа
Амраглагчдаа алуулдаг
Амьдрал өгөөд төрүүлэхэд нь
Амий нь авах арзгар үр нь мэндэлдэг
Амьтны заяаны адаг
Аалзны төрөлд амилсан байдаг.
Хүний заяанаас уйдагчид
Хүн биеэ хорлогчид
Амь насаа авслагчид
Амьдрал юугаа таслагчид нь
Үхээд үхээд ч нэмэргүй
Үзээрийн муу тийрэнд хувилж
Хүний биеийн эрэлд
Хатан хатан бидэрч
Ганцаардлын туйлын орчлонд
Гашуудлын мөнхийн ертөнцөд
Гацаж орхидог гэмтэй.
Чадалгүйг дарлагчид
Чаддагт нь гөлөгнөгчид
Галдан шатаагчид
Галзууран алагчид
Хойд нас нь болоход
Унтах нойр үгүй, уух усгүй
Хөнөөлдөн тэмцэлдэх
Дайны хөлд дарагдсан
Дайчин эрст дарлуулсан
Тахал гамшигт нэрвэгдсэн
Тамтай газарт төрнө.
Хуурч мэхлэгчид
Худалч гүтгэгчид
Хүний юмаар хүүдэгнэгчид
Залилж завшигчид
Заваан луйварчид
Заяа үгүй хулгайчид
Замбативээс одоод
Завсаргүй өөрийгөө хууран
Заяах бүртээ хүн болов уу гэтэл
Төрлөө арилжин хувилагч
Түмэн амьтны заяаг дамжих болдог.
Хаан заяанд морилж
Хатан заяанд мэндэлж
Хамгийн дээр морилохдоо
Хамраас доошхоо харахаа болин
Ёс жудагаа алдан
Ёр дуудан цэнгэвээс
Оюун ухаанаа алдан
Олон ялыг үйлдвээс
Ялгах салгахгүй яс үнэнч
Ямбалуулж үхүүлэхгүй цус үнэнч
Үхэх тавиланд үнэнч Эрлэг
Үхлийн хаан авсан үед
Төрсөн эцэг чинь үзэхээ байж
Төрүүлсэн эх чинь танихаа байж
Дээдийн дээд алтан заяагаа
Доордын доорд тамын заяанд тушаадаг.
Тэнгэрийн хатуу цаазыг
Тунгаан ухаарч мөрдөн
Дээрээс тэнгэр
Дэргэдээс байгаль
Доороос газар
Харж манадаг хуулийг санан
Хар бүхэнг хийхээс болгоомжилж
Өтгөсөө сонсож
Өөр хоорондоо хүндлэлтэй
Нялхсаа зүгшрүүлж
Тэнгэрээ дээдлэн
Байгалиа хамгаалан
Газраан хайрлан
Төрөө түвшитгэн
Хуулийг дагаж
Түүхээ цэвэрлэн
Оюунаа тэлж
Түмний манлайд үлгэрлэн
Тавилан заяаг мандуулан
Тэнгэрийн зарлигийг түгээн
Байгалийн хуулийг мөрдүүлэх
Шинэ эринг эхлүүлэх
Шинэ үүрэг хүлээлгэн
Хөх толбот Монголчуудаар
Хүний дэлхийг тэргүүлүүлэн
Эмээлт мориндоо мордож
Эрэлхэг Монголоо мандуулахыг
Мөнх хөх тэнгэр тушаан
Хөрст дэлхий хүсэн
Хаан би зарлигдаж байна.
Хаад хаадын хаан
Хамгийн дээд хаан би
Хамгаас урьтан
Халаглан халаглан хэлэх
Гашуун боловч гарцаагүй
Голыг минь зурсан
Голомтыг минь самарсан
Хатуу боловч үнэн
Хэлэх үгийг тунгаацгаа.
Хөх Монголын үрс маань
Хар, цагаан, улаан, ногооноор
Хуваагдах болсон нь юуны учир вэ
Хатан зоригт Монгол маань
Харийн орныг дээдлэн
Хууль цаазаа солин
Хагаралдан тэмцэх болсон нь юуны учир вэ?
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй
Хатуу хуульт хаант улс байсан бус уу?
Түүхээ мэддэг байхдаа хүчтэй
Төрлөө таньдаг байхдаа хүн байсан бус уу?
Түүхийг өвгөд үүсгэж
Түүх түүхээ бүтээж
Түүх түүхээрээ үлдэж
Түүхийг та нар үргэлжлүүлэх бус уу?
Олон жарны өмнөөс олиггүй миний үрс
Олзонд шунасан харийханг шүтэж
Түүхээ мартаад
Түүхээ засаад
Түүхээ сохолоод
Түүхээ гүтгүүлээд одоо хэн үлдэв
Миний Монголд
Харцгаа Сэрцгээ Ухаарцгаа.
Чиний эцэг Хөх монголын түүх
Чи өөрөө энэ амьдралын түүх
Чиний үр ирээдүйн түүх бус уу?
Одоо харин та нар өөрсдөө
Түүхээ өөрөө үгүйсгэж
Түүхээ өөрсдийн гараар засаж
Түүхээ өөрөө бузарлан
Өлгийтэй үрсдээ өвлүүлж байгаа бус уу?
Энэ замбативд морилоод
Элдэв бүхэнг шүүхэд
Эхний эмзэглүүлсэн өргөс
Энэ л түүх гээч байв.
Яагаад хамгийн түрүүнд өнгөрсөнг сөхнө вэ?
Яах гэж бид юуны төлөө амьдралаа зориулаа вэ?
Алтан ураг, амьдралын үнэний төлөө юунд үе үеийн
Алунгоо эхчүүд нулимсаа барж, сургаалаа өргөө вэ?
Алга дарам газар, Атга шорооны төлөө юунд үе үеийн
Алдарт Хөх тамгатнууд цэл залуугаараа, цэх босоогоороо мөнхрөө вэ?
Эхлээд өөрийн түүхийг харав
Хүү шиг хүү
Хаан шиг хаан байлаа би
Эр шиг эр
Эзэн шиг эзэн байлаа би
Ичиж зовох түүх байсангүй.
Энэ замбативийнхэний
Эрээлж мяраалсан дотор
Эзэн би яахав,
Элэглүүлэн хараалгаж
Энхрийлүүлэн магтуулж
Өнгөрсөн эриний хар цагааныг
Өнөд эртнээс л тууллаа.
Эр хүн шүү дээ би чинь
Энэ надад хамаа үгүй ч
Эрхт тэнгэр өөрөө шүүгээд
Эргээд шинэ эринг
Эргүүлэн итгэж гарт минь өглөө
Энэ л миний түүх
Түүх эргэдэг
Эргээд шүүдэг
Гэвч
Харлаа би харлаа
Хайлан уйлан харамсан харлаа
Хүний биш миний үрс хүртэл
Хөнжилдөө жийлцэж байхыг
Хатууг зөөллөх хайрын Хатад хүртэл
Харалган болон сохорсонг
Харлаа би харлаа
Хайлан уйлан харамсан харлаа
Эзэн намайг эргэж төрөхгүй мэт
Эх, Хатдаа, Охидоо хамгаалахгүй мэт
Мөнхийн насыг авсан мэт
Мөрөөдлийнхөө авсанд хэвтэхгүй мэт
Мөнх тэнгэрээр шүүлгэхгүй мэт
ҮГҮЙ ЭЭ, БИ ӨӨРӨӨ ШҮҮХ БОЛНО.
МӨЧ БҮРЭЭР НЬ ШҮҮХ БОЛНО.
Эзэн миний нууц түүх гэгчийг зохиогч
Өргөөнд нь байсан мэт
Өлгийд нь шургасан мэт
Хүний байтугай хурмастын хуулийг зөрчин
Дээрээс тэнгэр
Дэргэдээс байгаль
Доороос газрын хуульд захирагддаг
Эхийг минь
Хатдыг минь
Эм заяатан бүхэнг ичгүүр сонжуур үгүй гүтгэв
Их Яса хуулийг ор үгүй мэт доромжлов.
Ор, дэрний нууц гэгчийг
Олж өөрөө гүжирдэн
Эцэнхий өөрийгөө илчилж
Эцэг, эхээ улалзуулж
Тамын хаан андынд минь
Тэднийгээ ч, өөрийгөө ч, үрсийгээ ч
Тууж өөрөө аваачиж дээ.
Тэгтэл тэнд бас
Тэргүүн зэргийн мулгуу нэгэн
Хамгийн дээд гавьяатай
Хатан дээд Мандухайг минь
Дарагдсан дайсанд нь алуулж
Даанч залуугаар нь үхүүлжээ
Төрсөн үрсий нь хасаж
Төрлийн мууг үйлджээ.
Дүрсэнд мөнхлөн гүтгэчихээд
Давхар давхар цол авсан гэх юм.
Алтан ургыг минь алж
Амьдын тамыг бүтээжээ.
Түүх гэгч ийм байдаг болоо уу?
Түүхийг бас ингэж засаж болох уу?
Хаа байна тэр хууль цааз
Хаа байна тэр Төр улс
Алга болгож зүрхэлсэн
Алтан ургийн Даянгуудаас
Адлаад байгаа Сүх жанжин чинь төрнө гэж үү?
Өндөр дээд Мандухайг
Өндөр дэнжид булахад чинь
Дээд тэнгэрээс дээдэс нь бууж
Дэндсэн их шуурга тавьж
Мөнгөнд шунасан мулгуу чамд
Маш сайн ойлгуулсан бус уу?
Алдар горилсон арчаагүй чамд
Аврагдах боломжгүйг сануулсан бус уу?
Утсан голдоо хайртай чи
Хэдэн гариг хонх дамар тачигнуулж
Хийсэн үйлээ
Хэд дахин ихэсгэхээр болгомогц
Хүндэт Мандухайн
Хөлд сөхрөн хөвчөө тастуулах чамайг
Харж л байна харин чиг... хөөрхий
Хонх дамраар хорвоог аргадах
Хөг чинь өнгөрч...
Хольж хутгасан түүх
Эргээд чамайг шүүж байна.
Хөх Монголын минь үрс
Харж чамайг шоолох болно.
Түүх эргэж буцдаг
Түүхийг өөрчлөх
Тэнгэрийн хатуу хуультайг сана
Тэгтэл бас дахин өнөөх л түүх...
Талцаад Хөх монголчууд алалцах нь
Тэнэг гэдэг нь яана даа
Цаана чинь хэн инээж байгааг хараач...
Дээдийн дээд гэгчээр
Өөрийгөө гоёсон чамайг
Морин жил өнгөрөхөд
Ээжийг чинь эхнэр нь байсан
Эцгийг чинь алуурчин байсан
Эхнэрийг чинь хүүхэдтэй чинь суулгаад
Хүүхдийг чинь хүнийх байсан гээд л
Хийсэнг чинь хийгээгүй гээд
Хийгээгүйг чинь хийсэн гээд л
Хаан миний алдрыг
Хамаагүй их дуудсанг чинь
Хужаа гэж хувирсан нэртэнд
Хоёр алтаар худалддагсан гээд
Үрийн чинь үрс нь
Өөрийн гараар бичээд
Үүнээс үнэн түүх үгүй
Үзсэн юм би
Харсан юм би гэвэл ЯАХ бол?
Гэтэл
Дотно яриа гэгч
Дүрс амилсанг харлаа.
Хөх монголын минь
Хөрслөг дайчдын өмнө
Тархи нь гаднаа харагдах
Тоолдогт нүд нь унах
Жудаг соёлоо гээсэн
Журамгүй нэгэн эм
Тарааж хаяасан орноосоо
Тал хувцастайгаа боссон ч юм шиг
Ханцуйгаа эгэлдрэглэсэн эр
Талын адуучин шиг ч юм шиг
Хэрзгэр ясаа гайхуулж
Хэлхээтэй ясан цээжээ гаргачихаад
Барон Унгер гэгч
Балмад зальт дайсанг
Баахан алт авчирсан сургаар
Аль найман зууны тэртээх Чингисээс дээр
Аль ойрхон байгаа Бароноо магтая гэх юм.
Хүний газрын буг чөтгөрт
Хүссэн бүхэнг нь өгсөн бол
Хүүхэн чи ингээд
Хөгөө чирээд сууж байх болов уу?
Хөөрхийдөө хөлдөө толгойгоо чирсэн
Хохимойгоо, хонгорцгоо мөнгөөр худалдсан
Ийм эхчүүдтэй болсон
Энэ Монгол минь Яана даа
Нэг өглөө сэрэхэд чинь
Хөх Монголын минь үрсийг
Холын хүний үрс болгох
Хаанахын хэний
Хар санаа
Хаагуур чинь яваад байна АНХААР
Хараад байтал
Хөх Монголоо хамгаалах
Хатан зоригт эрс хүртэл
Жингэр гүйцээх нохос мэт
Мөр, хөл нүцгэн хүүхэнг гөлөрч
Хүний хүнийг БААТАР гэх
Хөгийн тэр хуралдайд сууж байхыг хараад
Халаглах зүрхээ хайж ядлаа.
Хаа байна тэр
Цэрэг эрсийн ХАТУУ ХУУЛЬ
Хэн миний үрсийг ингэж гутаанав.
ХАРААЧ ТА НАР, СЭРЭЭЧ
Хэн хэний гараар юу хийлгэх гээд
Хажууд чинь хайр зарлаад
Хор хоолонд чинь холиод байгааг
ХАА БАЙНА ТЭР АРАВТЫН ЗАХИРАГЧ
ХАА БАЙНА ТЭР ЗУУТЫН ЗАХИРАГЧ
ХАА БАЙНА ТЭР МЯНГАТЫН МЯНДАГТАНГУУД
ХАА БАЙНА ТЭР ТҮМТИЙН НОЁД
ХАА БАЙНА ТЭР ХУУЛЬ ЦААЗ
Хаалгыг чинь хэн тогшоод байгааг хараач
Хоолыг чинь хэн бэлдээд байгааг сэрээч
Хүний тогооны шавхрууг горьдуулахгүй гэж
Хэлсэн бүхэнд нь мөлхүүлэхгүй гэж
Хүн хүний хөлийг долоолгохгүй гэж
Хүзүүндээ дөнгөтэй байлгахгүй гэж
Өөрийн тааваар Агаар амьсгалаг гэж
Өөрийн тааваар Нутагтаа нүү гэж
Өөрийн тааваар Өтгөсдөө эрхлэг гэж
Өөрийн тааваар Өөрөө бас жаргаг гэж
Өөрийн тааваар Эхнэрээ энхрийлэг гэж
Өөрийн тааваар Үр удмаа хайрлаг гэж
Өнөд эртнээс өнөө хүртэлх
Өвгөд буурал дээдсүүд чинь
Цусаа урсгаж
Цогцсоо гээсэн бус уу?
Оюунаа барж
Ойлгуулах гэсэн бус уу?
Гэтэл
Алтан ургийн минь хэлхээ
Урсах цусны минь тасархай Сүхийг минь
Эзэн надтай харгалдуулж
Энэгүй их хилэнг бадраан
Эрээ цээргүй доромжлон
Эцэс төгсгөлгүй уралцана.
Ариун голомтоо сахиж
Алдар гавьяагаа дуурсгасан
Алтан урагтаа тоогдсон Хүүг минь
Адлаж хойш нь, урагш нь хөөх юм
Эцэг хүү хоёрыг
Энэ чинийх, минийх гэх
Хоёр дүрс хийчихээд
Хар цагаанаар будах
Өөрсдийн үрсээ хараад ичих шиг боллоо.
Тэр голын голомтонд чинь
Энэ Хөх Монголын төлөө
Энэ энх амьдралын төлөө
Хүний өөрийн үндэстэн ястанг
Цусаа өгч амиа өргөсөн бүхэнг
Цуглуулаад цуглуулаад багтахгүй байтал
Хоёрхон эцэгтэй юм шиг
Хоёроо бас хуваачихаад
Голомтынхоо төвд
Галынхаа эхэнд
Юу булаалдаж тэмцэлдэнэ вэ?
Ёр дуудаж юунд
Гал голомтоо сэвтүүлэнэ вэ?
Хэрүүлийн бузар дуудан
Хэдэн жил галаа юунд бөхөөнө вэ?
Миний алтан ургийн баатар хүү
Надтай мэндчилэн мишээж байхад
Харин та нар юунд
Хагацал зовлон дуудан
Хөх Монголын заяаг
Харлуулж хэрэлдэн тэмцэнэ вэ?
Нэгэн голомтын үрсийг
Нэгэн нэгнийгээр нь хөнөөлгөөд
Нэгээрээ үлдсэн цагт нь агнах
Хорт санаа өвөрлөсөн
Хоргүй царайлсан нэгэн байгааг
Хараач Сэрээч Ухаараач
Түүхээ мартаад энэ бус уу
Түүхээ засаад энэ бус уу
Түүхээсээ сургамж авч
Түүхээсээ суралцах байтал
Түмэн улсын шившиг болох нуу?
Нам, нам гэж
Нарийнаар хувааж байгаа бус уу?
Хаадын сэнтийд санаархаж
Халхавч хийж байгаа бус уу?
Түүхээр чинь хүртэл оролдож
Түмний шившиг болгож байгаа бус уу?
Эгэл нэгэн Тэмүжин надад
Эзэн Чингис цолыг
Эрхт тэнгэр өргөмжилсөн билээ
Тэгэхэд Тэнгэр гэж байж
ЭЗЭН ЧИНГИС ХААН
Энэ нэр өөрөө түүх бус уу?
Тэнгэр гэж байхаа больсон
Танай энэ замбативд
Түүх болон үлдсэн Сүхийг
Түмэн ард нь хайрлаж
Баатар гэж өргөмжилсөн
СҮХБААТАР ЖАНЖИН
Энэ нэр өөрөө түүх бус уу?
Ард гэж өргөмжилдөг
Ард Аюуш хүртэл
Алтан ургийнх биш бус уу
Түүхээ мэдэгч та нар
Хүний биш өөрийнхийгөө өнгийгөөд нэг хар
Хэдэн үеэс дээшхээ мэдэхээ больсноо нягтал
Хэн та нарыг турхирч
Хэн юу хүсэн
Хэзээ хоолойг чинь боохоо
Голомтонд чинь орж ирчээд
Голыг чинь самрах гээд байж байна.
Гэтэл Хөх Монголын үрс минь
Эрин цагаа түүхэлсэн
Эцэг хүү хоёрыг эвдрэлцүүлээд л
Эх, охидоо доромжлоод л
Эх түүхээ гутаагаад л
Ээлж нь ирсэн энэ түүхэнд
Элэглэж доогломоор шившиг тариад
Элгийг минь эмтэлж байна.
За яахав
Эзэн надад нэг нь хайртай
Хүү Сүхэд минь нэг нь хайртай
Хөөрхий нялхас минь гэж
Хөөрхийлөх гэж оролдов
Илүү гарч цээжээ дэлдсэн
Яасан ч их эх оронч юм
Ихэс дээдсээ элдэвлэдэг
Яасан ч их зоригтон вэ гэж
Цөстэй байнаа гэж дэмжтэл
Өндөр суудал булаалдан
Өөр хоорондоо тэмцэлдэн
Билгийн мэлмий нь хаагдаж
Ухааны оюун нь унтарчээ.
Гэтэл
Хөх Монголын минь Голомт
Хууль цаазын минь Өргөө
Хийморь болсон Сүлд
Хийсэн дарцаглах Төрийн Далбаа
Дээдлэгдээд байгаа Миний дүрсийн өмнөөс
Хөх бөгсөө харуулан
Элэглэх мэт сүндэрлэх
Хажуугаас нь харвал
Хар хүйтэн илдийг
Хааж боох юмгүй
Төрийг элэглэн доромжлох
Тун ч ёозгүй Бэлэгдлийг
Шүүн хэлэлцэх хүсэлтэн ч алга
Ширүүлж таслах Төр ч алга
Хатан зоригт Сүх хүү минь л
Хааж халхавчлан зогсох бус уу?
Үрс минь яая даа та нарыг
За тэгвэл сонсож бай
Дараад дараад
Дардайгаад гарах
Хаагаад хаагаад
Халхайгаад гарах
Нуугаад нуугаад
Намираад мандах
Алаад алаад дуусдаггүй
Алтан ургийнханыг юу гэж бодно
Хэдэн жарны турш л
Хэлэхийн муугаар хэллээ
Дарахын дээдээр дарлаа
Хэрцгийлэхийн дээдээр хэрцгийллээ
Харин миний үрс
Хаан болон
Хатан заяанд
Хаана л бол хаана төрж
Хувирахын дээдээр хувирч
Тэмцэгч болон тодорч
Түүх гэгчид үлдэж
Тэргүүлж явдаг нь юу гэх вэ?
Эргэж хөрвөн мэндлэх
Хаан заяа
Хатан заяаг юу гэх вэ?
Хөх тамгатнууд аа сэрцгээ
Хөнжилдөө хөлөө жийлцэхээ боль
Нам гэж намгархаж
Нанчилдан зодолдохоо боль
Үнэн гэж өмчирхөж
Үндэс ээ бүү ух
Мөчрөө бүү гөв.
Өвгөдийг чинь чамаар устгуулаад
Үрээр чинь чамайг хөнөөлгөх
Холын бодлыг агуулсан
Хохимой толгойтонг санацгаа
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.
Үнэн худлыг тэнгэр мэдүүлж
Үлгэр домгèéг тэнгэр эхлүүлдэг
Хөх Мөнх тэнгэр эргэн ирж
Ерөн есөн тэнгэр хуяглаж
Есөн сүнсний Хаадаа дуудаж
Хөрст дэлхий хөрвөөх цаг болж
Агсалдай хаан хөлгөө бэлдэн
Хайрханмаа хатан нойрноос сэргэн
Гоё галуухай хэнгэрэгээ дэлдэн
Нарны дайчин хаан
Галтнулимсын хамт
Газар дэлхийг аврах
Гал усны гарлын дайныг эхлүүлээд байна.
Хорвоо дэлхийг хувьсгах
Хосгүй шид эхлээд байна
Хүний гэсэн бүхэн хийсэн одож
Өөрийн гэсэн бүхэн эргэж ирэх
Түүх дурсагдаж
Түүх давтагдаж
Түүх эхлээд байна
Түүх Хөх Монголоос эхэлдэг
Түүх Хөх Монголд дуусдаг.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР http://chinggis-udgan.blogspot.com/2011/04/blog-post_04.html
Subscribe to:
Posts (Atom)