Monday, December 4, 2017

ЭЗЭН ЭРХ


Яагаад эх орноо хайрлахыг Эзэн эрх гэв
ЭЗЭН ЭРХ–ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААН
Эзэн эрхийн хүсэл
Дуурсах нэр нь мөнх - Үнэн
Дуслах хөлс нь ариун - Шударга
Дуудах нэр нь хүчтэй - Хариуцлагатай
Дагуулах ард нь арвин байх – Ард иргэдийн хамгаалагч
Аав, ээжийнхээ алийг илүү дурсан санадаг вэ? Гээд бодвол аавыгаа гэвэл чи аавынхаа өөрийг чинь хэрхэн хайрлаж байгаа сэтгэлийг чи илүү олж харсан учраас л тэр. Тэрхүү хайрыг мэдрүүлсэн аавыгаа, ээжийгээ илүү хүндлэнэ, түүнээсээ суралцана. Үүнтэй ижил тухай ард иргэд бүрийн сэтгэлд хүрсэн учраас л Эзэн Чингис Хаан болсон. Ард иргэдэд тайван амгалан амьдрах эх орон л хэрэгтэй.
Гэр бүлээ хайрлан хамгаалж байж гэрийн эзэн эрхтэй болох нь
Эх орноо хайрлан хамгаалж байж л улсын эзэн эрхтэй болох нь        

ЭХ ОРНОО ХАЙРЛАХЫГ ЭЗЭН ЭРХ ГЭНЭ

Tuesday, October 24, 2017

“Хайр” гэдэг бол "үнсье үнсье" гэх утга ерөөсөө биш.



Хайр гэдэг тэр хүмүнийг дангаараа амьдрахад чиглэсэн ирт зэвсэг байх ёстой. Эрүү дэвсээд байх юм бол тэрийгээ “хайр” гэж бүү бод аллага гэж бод.
Үрсээ эрхлүүлж дураар байлгах нь
Үрсээ үхэл рүү түлхэж байгаа хэлбэр юм

"Үрийг хүмүнжүүлэх судар"-аас
.


Wednesday, June 7, 2017

ХОГ ХАЯГДАЛГҮЙ БАЙЖ БҮРЭН ХЭРЭГЛЭХ “ЗУРШИЛ”


            Монголчууд бид нэн эртний түүхт ард түмэн билээ. Гол нь түүхэндээ ч биш оршихын нууцын танин мэдэж чадсан ард түмэн бөгөөд үүнийгээ үр, удамдаа өвлүүлэн дамжуулах арга ухааныг эрэлхийлэн уламжлал, ахуй амьдрал, ёс заншилдаа нэвт шингээхийг мөнхөд эрмэлзсээр ирсэн байна.  Оршихуйн нууц гэдэг нь үр удам маань мөнхөд оршин байхыг, амьдрал мөнхөд байхыг хүсэн тэмүүлэн түүнийхээ мөн чанарыг олжээ. Мэдээж хүмүүн биднийг тээж, тэтгэж, тэжээж байгаа зүйл нь Нар, Сар, Дэлхий ээж /Сүүн эх/, Амь, Амьтан, Мангадай/хүн/ юм гэдгийг мэджээ. Энэхүү зургаагийн нэг нь үгүй болбол бүгд үгүй болохыг танин мэджээ. Өөрөөр хэлбэл нэг нэгнийхээ оршихуйг нөхцөлдүүлж байдаг, тэтгэж байдаг аль нэгэнгүйгээр оршин байж чадахгүй юм.
            Нар, Сар, Амь, Хүн гэдгийг тайлбарлах шаардлагагүй байх хүн өөрөө байхыг ярьж байгаа учир. Сар нь дэлхийн дагуул нийлж байж нэгэн массыг үүсгэн Нарыг тодорхой орбитоор тойрон эргэж байгаа шүү дээ. Хүн төрөлхтөн Амь, Амьтан, Дэлхий ээжийнхээ оршихуйд ихээхэн халдсанаас болж өөрийнхөө орших уйд мөн халдаж байгаагаа тийм ч сайн олж харахгүй байна.
Дэлхий дээрх амьтан нь хий, чийг, шорооноос бүрэлдэн тогтдог байна. Тиймээс хүний бие энэ хий, чийг, шороо гурвын өөрчлөлтөөс хамааралтай байна гэсэн үг юм. Хий буюу агаараа бохирдуулбал амьсгалах агаар чинь бохирдож амьтан болон хүн өөрөө түүгээр амьсгална. Усаа бохирдуулбал мөн уух унд чинь бохирдсон байна. Газар шороогоо бохирдуулбал мөн л хүнс чинь бохирдсон байх болно. Тиймээс энэ гурвыг цэвэр байлгах, анхдагч байдлыг хадгалах гэдэг шаардлага гарч ирэх бөгөөд  байгал эхээ хэвээр нь хадгалан хамгаалах үндэслэл болно. Гэтэл хүнд оршин амьдрахад хүнслэх хүнс, хувцас, багаж хэрэгсэл, орон гэр, газар,  нийхэм, сэтгэхүй, соёл, харилцааны үйлдлээс үүсэн гарах түмэн зүйлийн хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Энэхүү хэрэглээгээ хангахын тулд ан, амьтан, уул ус, байгал эхийг ихээр сүйтгэж, их хэмжээний хог хаягдал гаргаж байгал эхийгээ ихээхэн хэмжээгээр хордуулж байна. Тэр хэмжээгээр хүнсээ хордуулж, тэр хэмжээгээр өвчлөл, хорт хавдар, халдварт өвчин тахал, байгалын гамшигт нэрвэгдэж байна.
Харин монголчууд бидний өвөг дээдэс үүнийг мэддэг байсны улмаас хог, хаягдал болохгүй эд, хэрэглэл, амьдралын хэрэгцээ шаардлагаа хангаж байх нүүдлийн мал аж ахуй эрхлэн уул, ус, газар нутгаа байгаа чигээр нь хадгалан авч явах бүх нөхцөлийг бүрдүүлэн байгалаа шүтэж, байгалдаа өөрөө зохицон амьдрах, байгал, газар нутгаа хамгаалахын төлөө тэмцэж ирсэн байна.
Үүний гол нотолгоо нь Монголын уламжлалт амьдралыг авч үзье. Тархи болоод бие нь эрүүл байгаасай гэж байнга хөдөлмөрлөж, бодож, тэмцэхийг шаардах уур, амьсгалын нөхцөлтэй дөрвөн улирлын газар нутагт зөв амьдрахуйн ёс заншил өв уламжлалыг үлдээсэн байдаг. Дөрвөн улиралдаа нүүдэллэн амьдрах нь газар нутгаа малын бэлчээр, хөлөөр талхлан гэмтээхээс хамгаалж, эргэн сэргэх хугацаа олгож байна. Мөн нүүхдээ хог үлдээхгүй ор мөргүй цэвэрлэж үлдээдэг нь байгал ан амьтанд хорт нөлөөлөл үзүүлэхгүй байх. Аргал, хөрзөн түлдэг нь агаараа бохирдуулахгүй байх. Усаа чадмана эрдэнэ гэж дээдлэн усаа цэвэр ариун байлгах гэсэн уул, усны олон цээр, ёс заншилд нэвт шингэсэн байдаг.  Цаашилбал нүүдлийн мал аж ахуйд хог болгож хаях нэг ч зүйл байдаггүй. Мах, сүүгээр нь хүнсэлж арьс, ширээр хувцас, сав суулга, хазаар ногт гээд эд хэрэглээ хийдэг. Ясаар нь эм тан, тоглоом наадгай хийнэ. Баасыг нь хатааж түлш хийх гэх мэт хаягдал болох нэг ч зүйл үгүй билээ. Эд хэрэглэл нь хаягдал боллоо гэхэд байгал дэлхийдээ хор хохирол учруулахгүй байхыг үргэлж бодолцсон байдаг байна. Тиймээс хог хаягдал хаяхаасаа өмнө үргэлж юунд хэрэглэж болох вэ гэдгийг бодох сэтгэхүйтэй болсон байдаг.
Ямар хог хаягдал хор болж хохирол учруулах вэ гэдгийг тодорхойлох нь зүйн хэрэг болов уу. Хамгийн энгийнээр тайлбарлавал хүн бид амь буюу био мандал дээр амьдарч байгаа. Энэхүү давхаргад байгаа зүйлээр хийсэн эд, хэрэглэл нь тийм ч хорт хаягдал биш юм. Яагаад гэвэл байгалдаа 100 хувь шингэж байгалын эргэлтэд орох нөхцөлтэй байдаг. Харин энэ био мандлаас өөр давхарга буюу хөрсөн дороос гаргасан аливаа зүйлс түүгээр хийсэн эд, хэрэглэл мөн байгалын эргэлтээс биш зохиомлоор хийсэн эд зүйлс нь ихээхэн хэмжээгээр био мандалд хор хохирол учруулж байдаг байна. 
Энэ био давхарга дээрх бүхий л зүйлс нэг нэгнийхээ амьдархуйг нөхцөлдүүлж байдаг байна. Жишээлбэл Буйр нууранд хар цахлай ихээр үржиж нуурын загасыг ихээр барьж байгаагаас  хүнд баригдах загас ховордсон байна. Гэтэл хүмүүс бид тэр нутагт амьдрах үнэгийг устгаж дуусгаснаар хар цахлайг хороон амьдардаг амьтангүй болсон байна. Энэхүү био мандал дээр амьдралын төлөөх тэмцэл явагдаж байгалын шалгарлаар устаж шинэ зүйлс төрж эргэлдэж байх нь жам юм. Энэхүү жамд ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж байгаа бүхий л зүйл хохирол дагуулж хэн нэгний амьрахуйд нөлөөлж дайсагнаж байдаг. Тиймээс ан агнах цээр, цээрлэх ёс заншил гарч ирсэн байна.

Sunday, May 21, 2017

Байгалын тэнцэтгэл

Орчлон ертөнцийн тэнцэтгэлийг Монголчууд үр хүүхэддээ нимгэн урт модыг хуруун дээр нь тэнцвэр олуулан тогтоогоод нэг талд нь чонон хүүхэлдэй, нөгөө талд нь буган хүүхэлдэй тавиад: “Энэ хоёр амьтан орчлон дэлхий дээр тэнцвэр тогтоогч. Чоно бугагүйгээр амьдарч чадахгүй, үүнийг бид ойлгоно. Буга яагаад чоногүйгээр амьдарч болохгүй вэ? Чоныг нь авбал буга болон шугам нь тэнцвэр алдаж унадаг. Яагаад ийм юм болов” гэж хүүхдээсээ асууна.
Хариулт: Чоногүй буга өснө, өсөн өссөөр дэлхий савтай адил учир дүүрч, идэх хоолгүй учраас өлсөж үхдэг. Ингээд урт хугацаанд буга үгүй болно. Буга үгүй болохдоо дэлхийгээ үгүй болгодог.

Monday, March 20, 2017

УС ЧАНДМАНА ЭРДЭНЭ БОЛОХЫН УЧИР



Монголчууд бид усыг чандмана эрдэнэ гэж хайрлан хамгаалж бохир оруулахаас сэргийлсэн, цээрийн олон ёстой, ариун сайхан уламжлалтай билээ. Яагаад ийм ёс, уламжлал үүссэн юм бол? Цаашлаад монгол ёс заншил хаанаас ямар үндэслэлээр үүсэж уламжлагдсан юм бол? Эргэцүүлэн бодсон бодролоо хөрвүүлье.
Бидний аав, ээжийн үр хүүхдийнхээ төлөө бүх амьдралаа зориулсаар өнгөрдөг. Бид үр хүүхдээ л гэдэг өлсчих болов уу, даарчих болов уу, ирээдүйд яаж амьдрах бол гээд үргэлж санаа нь чилээж байдаг шүү дээ. Үүний суурь мэдээж эртний өвүг дээдсүүд маань ч ийм л сэтгэл зүрхээр амьдарч байсан нь ойлгомжтой. Тиймээс эцэг, эх бидний хүсэл үр, хүүхдүүд минь үргэлж амьдран байгаасаа, эрүүл саруул байгаасай, гачигдал чирэгдэлгүй байгаасай, хань ижилтэй үр хүүхэдтэй байгаасай гээд есөн хүслийг үр хүүхдүүддээ ерөөдөг, хүсдэг. Эндээс хүмүүн гэж юу вэ? Хүмүүн нь юу юунаас тогтдог юм? Хүмүүний бие яагаад өвчилдөг юм? Хүмүүний сэтгэл гэж юу юм?  Гэх мэт үр хүүхдээ хайрлах сэдлээс үүсэн гарч ирэх бодол, шинжлэн судлах ухаарлын сэдлүүд маш эртнээс гарч түүнийхээ хариулт, мөн чанарыг нь ч олж олсон мэдлэгээ хэрхэн өвлүүлэх вэ? Өөрсдөө өвлүүлж чадаагүй ч орчноосоо суралцах нөхцөл байдлыг хэрхэн үүсгэх вэ? гээд монголчууд бидний өвөг дээдсүүдийн маань олон арав, зуун мянган жилийн хичээл зүтгэл хөдөлмөрийн үр шимээр монгол ёс, заншил уламжлал, ахуй бүрэлдэн тогтсон байна.
Хүмүүн буюу аливаа зүйл нь Хий, чийг/ус/, шороо гурваас бүрэлдэн тогтсон байдаг юм байна гэж тогтоожээ. Хүн эрүүл байж бүхнийг хийнэ эрүүл биегүйгээр ямар ч сайхан хүсэл мөрөөдөл байгаад нэмэргүй байдаг. Тиймээс энэ гурваас хүмүүний бие хамааралтай байна гэсэн үг юм. Амьсгалаар хийн тэжээлээ авна, Унд, хоол хүнсээр ус, шороогоор тэжээгдэнэ. Хүнсний бохирдол буюу агаар, ус, шорооны бүтэц найрлага алдагдвал түүнээс болж л хүмүүний бие бас өвчилдөг байна. Тиймээс энэхүү гурвын бүтэц найрлагыг алдагдуулахгүй байвал хоол хүнс, агаар дуслаас үүдэх өвчлөлгүй байх нь гэдгийг тогтоосон байна. Эндээс уул, усаа дээдлэн шүтэж онгон дагшнаар нь байлгах үндсэн шаардлага гарсан байна. Тиймээс ус бохирдуулахыг хатуу цээрлэж хүслийн хангагч ЧАНДМАНА эрдэнэ шүү гэж дээдлэхийн учир шалтгаан гарч байгаа юм. Эрүүл байвал хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой бөгөөд уул, усыг хамтаар хариуцах шаардлагатай. Ус л бохирдвол агаар ч бохирдоно, газар шороо ч бохирдох нь ойлгомжтой. Усыг ЧАНД сайн манаарай гэж ЧАНДМАНА гэж нэрлэжээ.

ГЭРЛИЙН ӨРГӨӨ
ДОМЧИЙН СУДАР
БӨӨГИЙН ТОВЧИОН
Монгол Хатдын Онгон түүхийн гялбаа
МОНГОЛ ТОВЧИОН ТҮҮХИЙН ТАЙЛАЛ
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

Tuesday, March 14, 2017


Геотермийн эрчим хүч Дэлхийн сүйрэл

#Geothermal Energy буюу “газрын хэвлийн дулаан” –ыг ашиглах талаар дэлхий даяар маш идэвхтэй сурталчилж байна. Дулааны станцуудыг олноор байгуулж байна. Сүүлийн үеийн хүүхдийн кинонд хүртэл оруулдаг болж гэтэл энэ нь ямар аюул сүйрэлтэйг мэдээгүй л байдаг.


Эх дэлхийн цөмд цэнгэг усны өөр нэгэн төрөл буй, тэр нь гал шинжийг агуулдаг. Эдгээр хүчин зүйл уруу гаднын нөлөө орох аваас дэлхийн амин эргэлтийн хүч алдагдаж, хэдэн хэсэг болж сансраар нэг задарна. Тиймээс хатуу гадарга, эх далай эдгээр гал хүчинг хамгаалан оршдог. Түүн рүү ашиглах санаа, өрмийн эргэлт оруулахыг бүрэн хориглох хэрэгтэй. Учир нь энэхүү үйлдэл нь зүрх рүү холбох судсыг таслахтай адил тэнэглэл.

"#МОНГОЛ ДОМЧИЙН СУДАР" судар 66-р хуудаснаас иш татав.






Газар хөдлөлт ба дэлхий ээжийн амьсгал


Газар хөдлөлтийн эхний үндсэн шалтгаан нь дэлхийн агаар бохирдсонтой холбоотой байх нь:
... Хүмүүний бие нь хуурай агаарыг цусандаа шингээж, шингэн агаар болгодогтой адил эх дэлхий ч хөрсний судлуудаа ашиглан агаарыг шингээн амьсгалдаг. Бид эх дэлхийтэйгээ ижил нэг агаараар амьсгалдаг. Хэрвээ агаарт угаар их байвал эх дэлхий ч мөн угаартана. Ингэснээр дэлхий бүгшүүлэн ханиалгаж, газрын доргилт арвидана. 

Гэрлийн өргөөний “МОНГОЛ ДОМЧИЙН СУДАР” -ын 66-р хуудаснаас иш татав.






... Нэг хэлбэл эзэн биеийн үйл
Хоёр хэлбэл Тэнгэрийн үйл
Гурав хэлбэл удам дамнан хийх үйл...

Гэрлийн өргөөнөөс гаргасан “Монгол товчион түүхийн тайлал” судраас...

Монголчууд бид АмАр байна уу гэж мэндэлдэг. Ам гэдэг нь хэлсэн үг Ар гэдэг нь ар тал, үр дүн гэсэн утгатай хэлснээ хийж үр дүнгээ харсан уу гэсэн далд утгыг илэрхийлж байдаг байна. Хүн бүр за гэвэл ёо гүйгээр үйлээ дүүргэж явбал хойч ирээдүйн болоод амьдралын тань мөр тэгширнэ. Тиймээс хэлснээ хийж дуусгаж байхгүй бол ийм хатуу үйлийн өр, үрийг удамдаа үлдээж байдаг байна. Үүний мөн чанарыг Монголын нууц товчооны 109 (104) дэс буюу ТайЭрЭл хаан булган дахны хариу болгож хэлснээ биелүүлэхээ дахин амлаж буй түүхэн үйл явдлаар нууцлан үлдээжээ.