Монголчууд бид усыг чандмана эрдэнэ гэж хайрлан
хамгаалж бохир оруулахаас сэргийлсэн, цээрийн олон ёстой, ариун сайхан
уламжлалтай билээ. Яагаад ийм ёс, уламжлал үүссэн юм бол? Цаашлаад монгол ёс
заншил хаанаас ямар үндэслэлээр үүсэж уламжлагдсан юм
бол? Эргэцүүлэн бодсон бодролоо хөрвүүлье.
Бидний аав, ээжийн үр хүүхдийнхээ төлөө бүх амьдралаа
зориулсаар өнгөрдөг. Бид үр хүүхдээ л гэдэг өлсчих болов уу, даарчих болов уу,
ирээдүйд яаж амьдрах бол гээд үргэлж санаа нь чилээж байдаг шүү дээ. Үүний
суурь мэдээж эртний өвүг дээдсүүд маань ч ийм л сэтгэл зүрхээр
амьдарч байсан нь ойлгомжтой. Тиймээс эцэг, эх бидний хүсэл
үр, хүүхдүүд минь үргэлж амьдран байгаасаа, эрүүл саруул байгаасай,
гачигдал чирэгдэлгүй байгаасай, хань ижилтэй үр хүүхэдтэй байгаасай гээд есөн
хүслийг үр хүүхдүүддээ ерөөдөг, хүсдэг. Эндээс хүмүүн гэж юу вэ? Хүмүүн нь юу
юунаас тогтдог юм? Хүмүүний бие яагаад өвчилдөг
юм? Хүмүүний сэтгэл гэж юу юм? Гэх мэт үр хүүхдээ хайрлах
сэдлээс үүсэн гарч ирэх бодол, шинжлэн судлах ухаарлын сэдлүүд маш
эртнээс гарч түүнийхээ хариулт, мөн чанарыг нь ч олж олсон мэдлэгээ хэрхэн
өвлүүлэх вэ? Өөрсдөө өвлүүлж чадаагүй ч орчноосоо суралцах нөхцөл байдлыг
хэрхэн үүсгэх вэ? гээд монголчууд бидний өвөг дээдсүүдийн маань олон арав, зуун
мянган жилийн хичээл зүтгэл хөдөлмөрийн үр шимээр монгол ёс, заншил уламжлал,
ахуй бүрэлдэн тогтсон байна.
Хүмүүн
буюу аливаа зүйл нь Хий, чийг/ус/, шороо гурваас бүрэлдэн тогтсон байдаг юм
байна гэж тогтоожээ. Хүн эрүүл байж бүхнийг хийнэ эрүүл биегүйгээр ямар ч
сайхан хүсэл мөрөөдөл байгаад нэмэргүй байдаг. Тиймээс энэ
гурваас хүмүүний бие хамааралтай байна гэсэн үг юм. Амьсгалаар хийн
тэжээлээ авна, Унд, хоол хүнсээр ус, шороогоор тэжээгдэнэ. Хүнсний бохирдол
буюу агаар, ус, шорооны бүтэц найрлага алдагдвал түүнээс болж
л хүмүүний бие бас өвчилдөг байна. Тиймээс
энэхүү гурвын бүтэц найрлагыг алдагдуулахгүй байвал хоол хүнс, агаар
дуслаас үүдэх өвчлөлгүй байх нь гэдгийг тогтоосон байна. Эндээс уул, усаа
дээдлэн шүтэж онгон дагшнаар нь байлгах үндсэн шаардлага гарсан
байна. Тиймээс ус бохирдуулахыг хатуу цээрлэж хүслийн
хангагч ЧАНДМАНА эрдэнэ шүү гэж дээдлэхийн учир шалтгаан гарч байгаа
юм. Эрүүл байвал хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой бөгөөд уул, усыг
хамтаар хариуцах шаардлагатай. Ус л бохирдвол агаар ч бохирдоно,
газар шороо ч бохирдох нь ойлгомжтой. Усыг ЧАНД сайн манаарай
гэж ЧАНДМАНА гэж нэрлэжээ.
ГЭРЛИЙН ӨРГӨӨ
ДОМЧИЙН
СУДАР
БӨӨГИЙН ТОВЧИОН
Монгол Хатдын Онгон түүхийн гялбаа
МОНГОЛ ТОВЧИОН ТҮҮХИЙН ТАЙЛАЛ
БӨӨГИЙН ТОВЧИОН
Монгол Хатдын Онгон түүхийн гялбаа
МОНГОЛ ТОВЧИОН ТҮҮХИЙН ТАЙЛАЛ
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР