Орчлон
ертөнцийн тэнцэтгэлийг Монголчууд үр хүүхэддээ нимгэн урт модыг хуруун дээр нь
тэнцвэр олуулан тогтоогоод нэг талд нь чонон хүүхэлдэй, нөгөө талд нь буган
хүүхэлдэй тавиад: “Энэ хоёр амьтан орчлон дэлхий дээр тэнцвэр тогтоогч. Чоно
бугагүйгээр амьдарч чадахгүй, үүнийг бид ойлгоно. Буга яагаад чоногүйгээр
амьдарч болохгүй вэ? Чоныг нь авбал буга болон шугам нь тэнцвэр алдаж унадаг.
Яагаад ийм юм болов” гэж хүүхдээсээ асууна.
Хариулт: Чоногүй буга өснө, өсөн өссөөр
дэлхий савтай адил учир дүүрч, идэх хоолгүй учраас өлсөж үхдэг. Ингээд урт
хугацаанд буга үгүй болно. Буга үгүй болохдоо дэлхийгээ үгүй болгодог.