Thursday, October 11, 2018

ӨМНӨД АФРИКТ ХИЙСЭН НЭГЭН ҮЙЛ


Энэ жилийн эхэнд ажлаар өмнөд Африкт дөрвөн 7 хоног явах азтай тохиолдол гарсан билээ. Санасныг бодоход хөгжил дэвшлийн хувьд европын нэгэн улсад очсон юм шиг л санагдаж байлаа. Нэг ялгаа нь орон байр байшингууд нь их зайтай таруу байрлалтай. Байр болгон хэрмэн хашаатай, хэрмэн нь орчин үеийн хамгаалалт камер, тогны хамгаалалтуудтай аюултай газар юм шиг л санагдахаар юм. Хүмүүс нь харьцангуй харилцааны соёлтой найрсаг улсууд байв. За энэ ч яахав Өмнөд африкийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл google-ээс илүү мэдээлэл олж авна биз.
Нэгэн өдөр өргөөний анд Суучихаа зайрантай чаталж байхдаа энэ улсын нэг хот нь усны гачигдалд ороод хэцүү байгаа тухай хэлж байтал чи тэгвэл наад газраа үйл хийгээч гэж санаа өгөв. Би юу хийх билээ гэтэл зүүдээ манаад үз гэв. Тэгээд тэр шөнө нэгэн зүүд зүүдлэв “нэгэн гурвалжин конус хэлбэртэй эрээн зүйл бариад булах юм байхдаа” гээд бариад зогсож байна гэж зүүдлэв.
Тэгээд би нөгөө анд Суучихаа зайрандаа ийм зүүд зүүдлэв гэсэн чинь чи шаардлагатай мэдээллээ авчихсан юм байна хийж дээ гэж хэлэв. Хэдэн өдөр тэр зүйлийг хялбар хийх арга хайн дэлгүүр хэсэв. Тэнд гар урлалын жижиг шүр хэлхэж хийсэн сүвнерүүд хямд элбэг байв. Үүнээс нэгийг авч лусад өргөх бүтээлээ урлав.
Мөн дээдсийн нэгэн даалгаврыг давхар амжуулахаар байгаа газарт минь ойрхон гол устай байгалиараа байгаа газар хайв. Хашаалаагүй газар байхгүй бөгөөд хөндөгдөөгүй газарч бага бололтой юм. Google-ээс хайж хайж нэгэн эко парк олж амралтын өдрөөр юмаа авч очихоор шийдэв.
Товлосон өдрөө очих газартаа очиж тухай газрын байр байдлыг ажин эргэн тойронд хаана яаж үйл хийхээ бодон “хүн бага энд тэндээс хүн хараад байхаар гүй” боломжийн газрыг сонгохоор паркийн зүүн талаар тойрон үзэхээр алхав. Паркийн төмөр сараалжин хашааны хажуугаар алхаж явтал халуунд ч юм уу ер нь их тамирдаж ядарсан ХАР ТУУЛАЙ хашаа налаад хэвтэж байв өргөлд өргөхөөр авч явсан юмнаасаа авч өгсөн чинь идэж байна. Амьдрах орчин нь их хязгаарлагдмал хашаанд буй болохоор ч тэр юм уу их л ядруу яасан ч яахав гэсэн байртай хэвтэж байв. Тэр үед сүүлийн амьтныг хэрхэн хамгаалдаг тухай уншиж байснаа бодоод энэ туулайг тамиржуулж өгөхийг хүсэн өвөг, дээд эс нь ирж тамиржин үржих болтугай гэж хүсэв. Цааш явж хагас тойроод цааш явах боложгүй авто зам болсон тул буцаж урд нь гарч үйлээ хийв.
Нэгэн дов өндөр дүү газар сонгон элдэв өргөлийг минь харвал хог тарьчихлаа гэж бодох болов уу гэж бодон бутны ёроолд өргөлийн жимсээ тавин хуур татан энэхэн тивийн хий, чийг, тоос зохист харьцаандаа уялагдан орох болтугай бодож үйлээ хийв.
Үйл хийсний дараа хэд өдөр сүүгээ өргөж үйлээ бүрэн гүйцэд хийгдэх болтугай шившиж байлаа.

Тэгээд нутаг буцахаар 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нисэх буудал руугаа явж байтал хэсэг хэсэг их ширүүн аадар бороо орж байлаа. Харин бичлэг хийж чадаагүйдээ харамсаж байсан ч цахим орчинд видео бичлэг үлджээ. Тэр нутгийн жолооч ийм үзэгдэл огт болж байгаагүй гэж гайхаж байв. Учир нь урд зам харагдахгүй ширүүн бороо орж зогсож хүлээхээс аргагүй болж байсан юм. Үүнийг үзээд үйл маань дүүрч дээ гэж сэтгэж дотроо их баярлаж байлаа. 

Энэ үйлийг хийхэд санаа болоод зөвөлгөө өгсөн Суучихаа зайрандаа гялайлаа.
Үйлэнд нь амжилт хүсье.

МӨНХ ХӨХ ТЭНГЭР ЭЦЭГ ӨВҮГ ДЭЭДЭСҮҮДДЭЭ ГЯЛАЙЛАА



ЭХ ДЭЛХИЙ ХҮН ТӨРӨЛХТӨН УХААРЛЫГ ТҮРГЭН ОЛЖ

ЭХ ДЭЛХИЙ МИНЬ АМГАЛАН ЭНХИЙГ ТҮРГЭН ОЛОХ БОЛТУХАЙ



Өргөсөн зүйл маань

хар туулай















Миний байрлаж байсан хот JOHANNESBURG
болон


Ундны усны гачигдалд орсон Cape Town хотод