Монголчуудын бүтээсэн нийхэмийн харилцааг цогцлоосон ухамсрын байдал нь хаалгандаа цоож хийх шаардлагагүй (Цоожтой айл
манайх гэдэг шүлэг хүртэл байдаг энэ 30-аадхан жилийн
өмнө), аминдаа баталгаа нэхэж уйлахааргүй (гишгэх газар
нь эрүүл уух ус, идэх хоол хүнс, амьсгалах агаар нь эрүүл болохоор бие
эрүүл, бид сургуульдаа өөрөө гүйгээд очоод харьдаг байсан эрсдэлгүй, нийхэм нь эрүүл гэтэл одоо бидэнд амьд явах
баталгаа байна уу хөөрхөн ч төрөх аюултай болсон), алтан эдлэлээ хээр тавьчхаад эргээд авч чадахуйц (Нууц товчоон дээр гардаг
даа Эзэн Чингис хаан ардаа шалгах зорилгоор зориуд алтан эдлэлээ хээр
хаяад тухайн эдлэлийг замд харсан хүн болгоноос асуухад хэн нь аваагүй байсан
бөгөөд тэр үеийн иргэдийн соёлыг харж болно), алдсан адууг нь хэн нэгэн
дөхүүлээд өгөх (айл саахалтынхаа малыг гэрээс
нь хол тааралдвал дөхүүлээд өгөх
соёлтой байлаа намайг бага байхад 20, 30 –аадхан жилийн өмнө юм даг хэдэн ямаагаа алдаад ойр хавьд хайгаад
олдохгүй байхад яргуй хөөгөөд 20 км-т явж
байхад таниад хэл хүргэж байсан малчинтай таарч байлаа) хэн нэгэн хохирч зүдүүрийг амсдаггүй (одоо бид юмаа алдаад
эргүүлж олж авдаг тохиолдол байхгүй болсон гэхэд хилсдэхгүй жишээлбэл утсаа
алдаад түүнийг тахин худалдаж авч эд хөрөнгөөрөө хохирч байна. Уг нь монгол хүмүүн хүний юмыг
өөрийн биш бол авдаггүй эзэнд нь дөхүүлж өгөх сэтгэхүйтэй) хэрэгтэн шоронд хоригдож хэмээр сул тэтгэгддэггүй
(шорон гэж үгүй хохироосон хохирлыг л барагдуулах ганц шийтгэлтэй, шоронд хорьж хулгайч
нарийг тэжээж хөрөнгө зарахгүй),
өвчин зүдүүрийн ухаанд бүдэрдэггүй
(эмнэлэг үгүй эрүүл байх нь хувь хүний өөрийн хариуцлага бөгөөд эрүүл байх
хувийн мэдлэг боловсролтой) ийм хэм хэмжээнд монголчууд хүрч чадсан ӨВӨГ ДЭЭДСЭЭРЭЭ БИД бахархмаар юм.