Friday, February 15, 2019

НЯРАЙН ШАР


Шар их гэдэг шалтгаанаар нярай хүүхэд ихээр нэгдүгээр төрөхөд хэвтэж байна.

ЭХ ҮРИЙН СУДАРТ: Шарласан байвал элэг нь цөсөндөө түлэгдэж гэмтсэн, ӨЛДСӨН гэсэн үг. Даруй 5 халбага рашаан уулгаад хөхүүл ээж хайх хэрэгтэй. Аяганы тал хүртэл эхийн сүү уулгаж үүнийг 3 цагийн давтамжтайгаар эхийг сүү ортол үргэлжлүүлэх учиртай. Гурав дахь хоногоос нарны илчинд эсвэл хүүхдийн 2 талд нийтдээ 10 зул асаан тавьж байгаад биеийг барьж, үрж илааршуулах хэрэгтэй. Цэвэр шар тосоор зул барих бөгөөд лаа биш байхыг анхаараарай. Лаа өөрөөсөө хор, үнэр зэрэг гаргадаг тул дэмий байдаг. Биенд аль болох ойр тавина. Гэвч ХҮҮХЭД ТҮЛЧХЭЭРГҮЙ ЗАЙД БАЙЛГАХЫН сайтар анхаар. Ингэхдээ эх аль болох хурдан хөдөлж хүүхдийг тослох бөгөөд дээд биеийг тослохдоо доод биеийг хөнгөн хучиж байвал зөв. Хоёр тал руу цацрах хэлбэрээр тосолно. Мөн булчингийн ширхгийн дагуу тосол. Нэг мөчний тослогоо 5-10 минут бөгөөд нийт тослогоо 30 минут үргэлжилнэ.


Иймээс эх сүү ортол хүүхэд өлдсөнөөс болж шар үүсдэг байх нь тиймээс эх болоод эмнэлгийн эмч, сувилагч нар минь хүүхдийг өлдөхөөс хамгаалах шаардлагатай байдаг юм байна шүү.

No comments:

Post a Comment